Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатайгаар сонгодог болох нь зөв үү

Төрийн ордонд өнөөдөр эхэлсэн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зохион байгуулж буй анхдугаар Зөвлөлдөх санал асуулга үргэлжилж байна. Үдээс хойш УИХ-ын гишүүн Ж.Батзандан санал асуулгаар хэлэлцэх  “Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил, үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох” сэдийн талаархи танилцуулгыг хийлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан танилцуулгадаа, Өнөөдөр та бидний хэлэлцэх чухал сэдвийн нэг нь “Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил, үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох” асуудал  юм.
              
Энэ сэдвийн хүрээнд нэгдүгээрт, Улсын Их Хурлын өргөтгөсөн хуралдаанаар Ерөнхийлөгчийг нэг удаа зургаан жилийн хугацаагаар сонгодог болох, хоёрдугаарт, Монгол Улсын Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргах эрхийг хасахтай холбогдсон асуудлыг хөндөж ярилцах болно.
 
Олон улсын туршлагаас харахад парламентын бүгд найрамдах улсад төрийн тэргүүн нь гагцхүү улс үндэстнийхээ бүрэн эрхт байдал, эв нэгдлийг илэрхийлэгч байдаг, түүнийг парламентаас сонгодог, Ерөнхийлөгч ихэнхдээ хууль санаачлах эрхгүй, Засгийн газрын өдөр тутмын ажилд тэр бүр оролцоод байдаггүй.
 
Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалын дагуу Монгол Улс парламентын засаглалтай улс хэдий ч Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч бүх ард түмнээс сонгогддог, хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгөх эрх эдэлдэг, бусад хуулиар Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг нэмэгдүүлэх боломж  нээлттэй. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчид гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцох бодит боломжийг олгодог. Иймээс төрийн эрх мэдлийн хуваарилалтыг илүү тодорхой болгох, үндэсний эв нэгдлийг бататгах үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх зүйн байдлыг сонгодог парламентын тогтолцоотой улс орнуудын жишигт ойртуулах, төрийн тогтолцоонд эзлэх байр суурийг нь төгөлдөржүүлэх зайлшгүй шаардлагатай юм.
 
Дээрх шаардлага нь Зөвлөлдөх санал асуулгын хүрээнд Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох асуудлыг нээлттэй хэлэлцүүлэх гол үндэслэл болсон.
 
Ажлын хэсгээс явуулсан  санал асуулга, фокус бүлгийн ярилцлагын дүнгээс үзэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх мэдлийг өргөтгөх, эсхүл хумих,  Ерөнхийлөгч хууль санаачлах эрхтэй байх эсэх талаар иргэдийн санаа бодол хуваагджээ. 
 
Энэ сэдвийн нэгдүгээр асуудлын хүрээнд Ерөнхийлөгчийг 4 жилийн хугацаатайгаар сонгодог байсныг 6 жилийн хугацаатайгаар сонгох, ард түмнээс сонгодог байсныг Улсын Их Хурлын өргөтгөсөн хуралдаанаас сонгодог болох, 1 удаа улируулан сонгодог байсныг зөвхөн 1 удаа сонгохоор өөрчлөх саналыг Үндсэн хуульд тусгах эсэхийг та бүхнээр хэлэлцүүлэхээр оруулж байна. Судлаачид уг асуудалд олон талаас ханддаг.  Тухайлбал, зарим судлаачид Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг уртасгаж,  түүнийг сонгох процессыг өөрчилснөөр улс төрийн тэмцэл, зөрчил арилж, улмаар Ерөнхийлөгч Монголын ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч байх нөхцөл хангагдахаас гадна Ерөнхийлөгч улс төрийн хүчнээс ангид сонгуулийн мөрийн хөтөлбөрөө тууштай хэрэгжүүлэх боломж бүрдэж, Ерөнхийлөгчийн сонгуулийн зардал хэмнэгдэнэ гэж үздэг.
 
Харин зарим нь дээрх өөрчлөлтийг  ард түмэн дэмжих магадлал бага, дахин сонгогдохгүй Ерөнхийлөгч идэвхигүй, улс төрийн аливаа хямралын үед итгэлтэй, зоримог ажиллаж, шийдэмгий арга хэмжээ авахаас зайлсхийж болзошгүй, мөн улс төрийн бүх эрх мэдэл нэг улс төрийн хүчний гарт төвлөрөх, хариуцлага, хяналт сулрах эрсдэлтэйгээс гадна улс төрчид давамгайлсан бүрэлдэхүүнээс сонгогдсон Ерөнхийлөгч иргэдийн нийтлэг эрх ашгаас илүүтэйгээр улс төрийн нам, бүлэг фракцийн ашиг сонирхлыг илүү харгалзсан сонголт хийх магадлалтай гэж няцаадаг.
 
Хэлэлцэгдэж байгаа сэдвийн хоёрдугаар асуудлын хүрээнд Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгөх зарлиг гаргах эрхийг хасах талаар яригдаж байна. Дээр дурдсан Ерөнхийлөгчийн эрхийг хассанаар Ерөнхий сайд Засгийн газрыг дангаар удирдаж, хариуцлага хүлээдэг тогтолцоо бий болж парламентын засаглалтай орнуудын нийтлэг жишигт дөхөж очино, хууль санаачлахтай холбоотой эрх мэдлийн давхцал арилах зэрэг сайн талтай гэж судлаачид үзжээ.
 
Харин зарим судлаачид Ерөнхийлөгч төрийн тэргүүний хувьд, Засгийн газарт илүү хамааралтай байдгийн хувьд  шаардлагатай гэж үзвэл зарим асуудлаар Засгийн газарт чиглэл өгдөг байх нь буруу биш. Ерөнхийлөгч Засгийн газрын хямралын үед, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн тэргүүн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийнхаа хувьд ч хууль санаачлах боломжгүй байх зэрэг нь сул тал болж болзошгүй гэж болгоомжилдог.
 
Та бүхэн дээрх асуудлууд дээр мэргэн ухаанаа уралдуулан, санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, хэлэлцүүлэгт идэвхтэй оролцоно гэдэгт итгэж байна гэв.

 
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Gbold 2017-04-30 08:35:17
    Germanii erunhiilugch shig bol 100 jileer songoson ch yahav Dee !!!!
  • иргэн 2017-04-30 06:03:40
    Дараа нь УИХ гишүүд 6 жил болох юм байна. Ер нь зөнөх хүртэл нь гэвэл яасан юм.
  • МОНГОЛ 2017-04-30 00:04:58
    ХАРИЙН СЭТГЭЛТЭЙ ЭЛЭГГҮЙ ЭБЭ ШИГ ХҮНИЙГ ТӨРД БҮҮ ОЙРТУУЛ. ХЭДЭН ЖИЛЭЭР БАЙХЫГ АРД ТҮМЭН МЭДНЭ
  • zochin 2017-04-29 19:18:49
    Amitan zovoogood bh yum bol elentsgii chin 6 jl! Amitnii haraal ideed duusna biz dee!!
  • zochin 2017-04-29 16:56:38
    zuvuu bain bain songuuli gej heden terbumaar ni mungu zarahgui yadaj 6 jild 1udaa baisan ni deer
  • . 2017-04-29 14:35:39
    Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болсон тохиолдолд 6 жил байж болох л юм.
  • ulzii 2017-04-29 13:36:48
    ahiad 2 jil ulsiin hurunguur garaa ugaa gj bga yum u
  • ИРГЭН 2017-04-29 10:39:51
    4 жилээрээ байсан нь зөв, сайн ажиллавал дахиад 4 жил сонгогдож болно. Ер нь ерөнхийлөгч бүх ард түмнээр сонгогдож, засгийн газраа тэргүүлдэг байх нь зөв.
  • Батаа 2017-04-29 10:32:33
    Ёрөнхийлөгчийг параламентаасаа сонгодог болох хэрэгтэй шүү дээ