Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг аян өрнүүлнэ

Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоохын төлөө дэлхийн өдөр жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-ны өдөр тохиодог. Энэхүү өдөр эцэг, эхчүүдийг хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж, хүмүүжүүлж байгаагаа эргэцүүлэн бодох, хүн бүрт хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эрэлхийлэхийг уриалдаг юм.

Энэ жил Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Хүүхдийг Ивээх Сан” хамтран  “Хүүхдэдээ бахархан дуурайх аав, ээж нь байя” уриан дор эцэг эх, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгч, олон нийт, шийдвэр гаргагчдад хандан хүүхдээ зодож шийтгэхгүйгээр өсгөн хүмүүжүүлэх аргыг сурталчлах улмаар хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулахад чиглэсэн нэг сарын аяныг өрнүүлэх гэж байна.

Аяны нээлт Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох олон улсын өдөр буюу дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Толгойт орчмын найман хороо, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн зарим хороод болон Архангай аймагт зэрэг болно.

Уг өдрийг хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмээрээ үл тэвчих, хүүхдийн бие махбодь, сэтгэл санааны шийтгэлийг таслан зогсоохын чухлыг олон нийтэд сануулах зорилгоор анх 1998 онд АНУ-д санаачилжээ. Улмаар бусад улс орнууд 2001 оноос нэгдэж, дэлхий нийтээрээ тэмдэглэдэг болсон юм. Монгол Улсад 2006 оноос “Хүүхдийг Ивээх Сан”-гийн  /Save the children/ санаачилгаар тэмдэглэж эхэлсэн ба тус байгууллагаас хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсооход чиглэсэн олон нийтийн нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж, хүүхдийн эсрэг хүчирхийллийг бүхий л орчинд хуулиар хориглохыг ухуулан сануулсаар иржээ.

2016 онд батлагдсан Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай болон, Хүүхэд хамгааллын тухай хуульд хүүхдийг нийгмийн бүхий л орчинд зодож шийтгэхийг хориглосон дэлхийн 49 дэх улс болсон юм.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ah 2017-05-02 02:06:59
    Demjib
  • zocnin  2017-04-30 16:33:47
    hyyhdiig hongon zoolho l algan boownii amt yzyylbel deer . tyynees bied ni gemtel ucniruultal hohortol zodoh mash byryy . hyyhdiin bie oscn tomroh yawtsad zoduu...