Ерөнхий сайдад танхимаа өөрөө бүрдүүлэх эрх мэдлийг олгох нь зөв үү
Төрийн ордонд өнөөдөр эхэлсэн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зохион байгуулж буй анхдугаар зөвлөлдөх санал агуулгын хоёр дахь үе шат үргэлжилж байна.

Зөвлөлдөх санал асуулгын эхний сэдэв буюу “Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах”  талаархи сэдвийн хэлэлцүүлэг 10.00 цагт эхэлж, оролцогчид тус бүртээ 15 хүнтэй 49 бүлэгт хуваагдан хэлэлцлээ.

Эхний сэдвийн хүрээнд:  

- Ерөнхий сайдад танхимаа өөрөө бүрдүүлэх, сайд нараа томилох, чөлөөлөх эрх мэдлийг  олгох;
- Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй хувь нь Улсын Их Хурлын гишүүн байж болохоор хязгаар тогтоох;
- Засгийн газрын бүтцийг Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоож, төрийн бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг хангах зорилгоор яамдын нэрийг Үндсэн хуульд тусгах саналуудыг хэлэлцсэн юм.

Одоо энэхүү сэдвийг нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж эхэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-05-02 10:32:44
    АН 2020 сонгуульд ялбал С.Эрдэнэ ЕС,ээж нь Боловсролын сайд,хуу нь Сангийн сайд, авгвй нь ХНХ сайд, Уурийнтуяа Уул уурхайн сайд, Одонтуяа шадар сайд...болж дээ
  • Zochin 2017-04-29 23:36:01
    4 jild hed hedeeree soligd dog eronhii saiduud hen durtain garch ireed ulsaa hudaldchaad l alga bolnoo. Ter tusmaa onoogiin hitdiin hol gar bolson m.Enhbold me...
  • Сүрэн 2017-04-29 05:48:30
    зөв шүү эрмүүдээ
  • Батаа 2017-04-29 05:47:06
    Хүнд эрх өгч мөн ажил шаарддаг юм шүү дээ сайдуудаа томилох эрхгүй тэгээд кабенитын зарчмаар энгэж улс төр болж тоглохоо болимоороо
  • zochin 2017-04-29 05:41:22
    buruu.manaih shig buurai ornii huvid tom asuudal uusne.Erunhii said ih mungu ugsun huniig said bolgono.