Дүрэм зөрчсөн жолооч нарыг сургалтанд хамруулжээ

Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс тус дүүргийн нутаг дэвсгэрт хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг болон I эгнээ, автобусны буудал дээр “Түр буюу удаан зогсох журам” зөрчсөн жолооч нарын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор сургалт зохион байгуулжээ.

Тус сургалтаар жолооч нарт “Замын хөдөлгөөний дүрэм”, “Жолоочийн зөрчлийн оноо тооцох журам” болон бусад хууль тогтоомж, стандарт, дүрэм журмын талаар мэдээлэл хийж, хуульд заасны дагуу хариуцлага тооцон, дахин зөрчил гаргахгүй байх талаар баталгаа авсан байна.

Иймд иргэдийг чиглэлийн тээврийн хэрэгслийн зогсоол болон түр зогсох хориотой газруудад зогсож бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байхыг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • өөр гараг 2017-04-30 08:00:08
    ЯГ мөрдөж байгаа ЗХД чинь хуультайгаа нийцэхгүй байгаа юм биш үү:. нэн түргэн өөрчилмөөр байгаа юм даа