Б.Бат-Энэрэл хүүд зориулсан хандивын тоглолт болно

Эгдүүтэй төрх, эвлэгхэн хоолойгоороо үзэгчдийн дунд аль хэдийнэ өөрийн гэсэн сонсогчидтой болсон бяцхан хүү Б.Бат-Энэрэлд зориулсан хандивын тоглолт зохион байгуулагдах гэж байна.

МУГЖ, дуучин С.Батсүхийн “Орчлонг хайрлаарай”, “Ухаарал” зэрэг дууг тун ч хөөрхөн дуулж олны хайр хүндэтгэлийг хүлээгээд байгаа бяцхан дуучин маань төрөлхийн харааны бэрхшээлтэй төрсөн ч нэг настайгаасаа сул хардаг болсон гэнэ. Мэргэжлийн эмч нар хүүг зургаан нас хүрэхээс урьтаж мэс заслын аргаар харааг нь сайжруулах боломжтойг зөвлөснөөр Энэтхэг улсад нүдний хагалгаанд орохоор болжээ.

Хагалгааны зардалд зориулан гэр бүлийнхний зүгээс хандивын тоглолт зохион байгуулахаар болсон байна. Хандивын тоглолт ирэх тавдугаар сарын 20-нд 19.00 цагт МҮЭСТО-нд болох юм. Хандивын аянд зориулан МУГЖ С.Батсүх “Хаан заяатай орчлон” дуугаа Б.Бат-Энэрэл хүүтэй шинэчлэн дуулж, клипжүүлсэн байна. Энэхүү дууг “Мобиком”-ын хэрэглэгчид “Hitone”-доо татаж тоглуулснаар хүүгийн эмчилгээний зардалд хувь нэмэр оруулах юм байна.  Мөн олон нийт бяцхан дуучинд мэлмий хайрлахыг хүсвэл “Хаан” банкны 5005705589 тоот дансанд сэтгэлийн өргөл өргөх боломжтой аж.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Dolgormaa 2017-05-26 17:10:16
    хүний хөөрхөн үрийг монголчууд бид дэмжилгүй яахав хөөрхөн дүү минь эрүүл саруул байж маш олон дуу гаргаарай амжилт
  • я.цэнд аюжш 2017-05-21 17:39:27
    Амжилт хүсье дүүдээ хурдан идгээрэй
  • amg 2017-05-04 04:57:16
    энэ золиг хэдэн настай юм бээ
  • Ulziii 2017-05-01 15:25:13
    Byatshan ursee gemjya mongoliin urs eruul saruil baig
  • Г.Ганболд /Gambaa/ 2017-04-30 01:24:48
    Маш зөв,дэмжиж байна.