Гаалийн байгууллагууд амралтын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллана

УИХ энэ сарын 14-ний өдөр Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүнтэй холбогдуулан Гаалийн ерөнхий газрын холбогдох нэгжүүд, Улаанбаатар хот дахь Гаалийн газар, Замын Үүд болон Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрууд энэ сарын 29-ны бямбад 08:30 – 21:00 цаг хүртэл, 30-ны нямд 08:30 – 00:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллахаар болжээ.

Эдгээр өдрүүдэд дээрх хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд зөвхөн тамхи, автомашинд ногдуулах онцгой албан татварын бүрдүүлэлт хийгдэх юм байна. Энэ үеэр Гаалийн лавлах 1800-1281 утаснаас иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх аж.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.