УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 17 тэрбум ам.доллар оффшор бүсэд байгаа эсэх талаарх М.Оюунчимэг гишүүний асуулгад ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт хариулав.
Асуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: 17 тэрбум ам.долларын талаар АТГ дэлгэрэнгүй хариулт өгөөч? Энэ нь Монголын хэмжээнд хэт их тоо юм шиг сонсогдоод байна. Тиймээс АТГ-ын даргаас хариулт авмаар байна.
Ажлын хэсэг: Оффшор бүсэд Монгол Улсын 49 иргэний мэдээлэл байдаг. Давхардсан тоогоор 29 иргэний 42 аж ахуй нэгж тодорхойлогдсон. 42 ААН 29 хүнээс 20 нь одоо төрийн албанд ажиллаж байсан одоо ажиллаж байгаа тэдгээрийн хамаарал бүхий иргэд байгаа. Нэр бүхий хүмүүсээс тайлбар тодорхойлолт авсан. Тэдний зарим нь бизнес хийх зорилгоор данс нээгээд ашиглаагүй, зарим нь оффшор бүсэд байгаа хөрөнгөө Монгол руу оруулаад ирчихсэн байдаг. 17 тэрбум ам.доллар оффшор бүсэд байгаа гэдэг бол тогтоогдох үндэслэлгүй тоо. Харин 2008 онд гарсан Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар 2,1 их наяд төгрөгийн хөрөнгө ил болоод 471 тэрбум төгрөг татвараас хөнгөлүүлсэн байдаг. Сүүлд гаргасан хуулиар 2015 оны дөрөвдүгээр сарын 1-ээс өмнө нуусан байсан бүх хөрөнгөө ил гарга гээд хууль гаргахад 33,3 их наяд төгрөгийн хөрөнгө ил гарсан. Ингээд 2008 оныхоос 7,4 их наяд төгрөгийн хөрөнгийг чөлөөлчихсөн. Бид айлыг хардаад оффшор бүсэд хамаг мөнгө орчхоод байна гээд хардаад суугаад байдаг. Гэтэл шалтгааныг тогтооход дотоодод маш их мөнгө байна. Эрх зүйн орчныг шийдээд өгвөл шалгаад тогтоомоор байна.
УИХ-ын гишүүн. Г.Занданшатар: Гадаадад байгаа мөнгийг илрүүлэх хууль зүйн чадамж байна уу? Оффшор бүс нутгаас мэдээлэл гаргуулж авах практик, чадавх хэр байна. Чадавхыг сайжруулахын тулд ОУ-ын байгууллагатай ямар төвшинд ажиллаж байна вэ? Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчинг яаж бүрдүүлэх вэ?
Ажлын хэсэг: Эрх зүйн туслалцаатай орнуудтай харьцаж байгаа. Бид Хятад, Солонгос хандсан хариу ирээгүй. Эрүүгийн хэрэг дотор эрх зүйн туслалцаатай орноос авсан бичиг баримт нотлох баримт болдог. Өөрсдийгөө шугамаар авч байгаа мэдээлэл бодит байдлыг тодорхойлоход ашиглагдана. Нотлох баримт болохгүй. Бидэнд гадагшаа явах мөнгө, төсөв байхгүй. Төрийн дэмжлэг их чухал байна.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: АТГ газар дээр хууль бусаар оффшорт мөнгө нуусан байна гэсэн мэдээлэл ирвэл яваад шалгах, мөнгийг буцааж татах эрх зүйн орчин санхүүгийн боломж чадавх байна уу?
Ажлын хэсэг: Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд гадаадад улсад гүйцэтгэл явуулах бол эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээтэй орнууд болон олон улсын гэрээний шугамаар шалгана гэж заасан. Гэвч одоогийн байдлаар бүрэн шалгалт хийх боломжгүй.
УИХ-ын гишүүн Н.Энхболд: 17 тэрбум ам.доллар гэдэг бол 41 орчим их наяд төгрөг гэсэн үг. Манай улсын төсвийн жилийн орлого 7 их наядаас хэтрэхгүй. Үүнийг тооцохоор зургаан жилийн төсвийн орлого хилийн гадна байх нь. Мөнгө нуусан байхыг үгүйсгэхгүй. Ийм их мөнгийг хэдхэн хүн гадагш гаргасан гэхэд үнэмшилгүй. Ийм боломж манай эдийн засагт бий юу. Нуусан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ их том мөнгөнд буруутгагдаж байгаа шүүхэд хандсан, нөгөө хүмүүс нь нэр төрөө сэргээлгэсэн тохиолдол гарсан уу?
Ажлын хэсэг: Оффшортой холбоотой гүтгүүлсэн гэсэн 7 хүний асуудлыг шалгаад хэргийг хаасан.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Би 24 жил бизнес хийсэн хүн. Ингэхдээ Монголд нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оруулж ирсэн байдаг. Гаднынхантай хамтрах гэхээр данс нээхийг шаарддаг. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогтын мэдээлэлд дурдагдсан. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалттай компанийн 70 гаруй хувь нь оффшор бүсэд данстай гэдэг нь үнэн. Тэндээ биднийг ч данс нээж, хамтрах санал тавьдаг. Гэхдээ би улс төрд орж ирэхээсээ өмнө оффшорт байсан дансаа хаасан. Данс хаахад 5-6 сар шаардагддаг юм билээ. Д.Эрдэнэбат дарга аа, танай нам эрх барьж байхдаа бизнесменүүдийг дээрэмдэх бодлого явуулсан. Тийм учраас ч гаднын хөрөнгө оруулалт зогссон. Үүнийг далимдуулж зээл аваад энэ зээлээрээ тоглосон. Оффшор гэж хэт туйлширвал гаднын хөрөнгө оруулагч ч үргэнэ. Цаашлаад эдийн засаг хүндрэх аюултай хэмээлээ.

П.ГОО
Оллоо.мн
Оллоо.мн