ФОТО: Алтан мөрдэст генералуудад хүндэтгэл үзүүллээ

Одоогоос 73 жилийн өмнө буюу 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд цэргийн дээд цол ГЕНЕРАЛ цолыг олгож эхэлсэн түүхтэй билээ.



Тиймээс жил бүрийн энэ өдрийг “Генералуудын өдөр” болгон тэмдэглэж, алтан мөрдэстэй генералуудад хүндэтгэл үзүүлдэг. Монгол Улсын хэмжээнд зэвсэгт хүчин, цагдаа, онцгой байдал, тагнуул, хилийн цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх зэрэг хүчний байгууллагууд энэ өдрийг ээлжлэн зохион байгуулдаг бөгөөд өнөөдрийн ёслолыг Тагнуулын ерөнхий газраас зохион байгууллаа.







Генералуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ өнөөдөр Чингисийн талбайд болж, тусгай чиг үүрэгтэй байгууллагууд, тэднээс төрсөн генералууд оролцлоо.





Генералууд Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.







Үүний дараагаар УИХ-ын дарга М.Энхболд генералуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн юм. Тэрбээр, “Батлан хамгаалах, Шүүхийн шийдвэр, Онцгой байдал, Тагнуул зэрэг байгууллагад ажиллаж байсан генералууд иргэдийнхээ амгалан тайван ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд оюун ухаанаа зориулж ирсэн. Мөн батлан хамгаалахын төдийгүй Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон хэлэх ёстой” хэмээлээ.





Мөн үеэр “Монгол генерал” ТББ-ын тэргүүн, хошууч генерал С.Баасанхүү, хошууч генерал З.Болдбаатар нар УИХ-ын даргад дурсгалын зүйлс гардууллаа.





Дорноговь аймгийн Улаан-Уулын отрядын 1970 оны хилчин байлдагч Т.Оюунбилэг Улаан-Уулын отрядаас төрөн гарсан генералууддаа хүндэтгэл үзүүлэхээр зорин иржээ. Тэрбээр, Хил хамгаалах байгууллагаас 26 генерал цолтон төрснөөс домогт Улаан-Уулын отрядаас 10 генерал цолтон төрсөн нь миний бахархал хэмээгээд генералууддаа хүндэтгэл үзүүлэн, хадаг, мөнгөн аяга, дурсамж гардуулсан юм.''



Түүнчлэн “Монгол генерал” ТББ-аас генералууд уулзаж ярилцах, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчныг бүрдүүлж “Генерал клуб”-ыг байгуулсан байна. Тус клубын нээлтэд эрхэм генералууд оролцлоо гэж ОБЕГ-аас мэдээллээ.







Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Kkķkk 2018-04-27 15:21:47
    Hurt akademiin romb zuucen ja ja ichmeer
  • зочин 2017-05-09 15:24:02
    Улсын төсөв дэмий үрсэн энэ үй олон генерал хэнд хэрэгтэй юм бэ. Монгол Улс арваадхан генералтай болоод л өдий хүрсэн. Хулхины генералуудаас цолоо эргүүлж ав. ...
  • Генерал 2017-04-30 04:33:24
    Казино Энхбаатараас генерал цолоо аваачээ, байлдагчийн мөрдөс зүүж үзээгүй шууд генерал болчихдог
  • handaa 2017-04-29 07:28:40
    yun ch olon yum, hend ch hereggui baahan general uneheer manai mongol bur dampuurch duus chee
  • Цэрэг 2017-04-29 02:20:54
    5000 цэрэгтэй 10000 генералтай монгол улс хэ хэ
  • Е 2017-04-29 01:50:27
    90 оноос хойш хэдэн Г тэй болсон бэ
  • Е 2017-04-29 01:45:51
    Энэ олон генерал хэнд хэрэгтэй,юу хийгээд ямар гавьяа байгуулсан биш
  • Buyantai Buuralluudadaa 2017-04-28 10:21:08
    Eruul enh sain saihan buhniig husen eruue duu.