“Оффшор бүсэд байгаа гэх 17 тэрбум ам.долларыг батлах боломжгүй”
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн төрийн өндөр албан тушаалтнууд оффшор данс эзэмшсэн, оффшорт хууль бус мөнгө хадгалсан бол эргүүлэн татахтай холбоотой асуудлаар тавьсан асуулгын хариуг сонсож байна.

Хууль зүй дотоод хэргийн сайд мэдээлэлдээ “НҮБ-ын Авлигын эсрэг конвенц 2005 онд үйлчилж эхэлсэн. Үүнд 181 улс нэгдэж орсны дунд оффшор бүс болох Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улс, Швейцар Луксенбүрг, Нидерланд, Кибер, Багам, Панам зэрэг улсууд нэгдэн оржээ. НҮБ-ын Авлигын эсрэг конвенцэд зааснаар төрийн албан хаагч эд хөрөнгө завших шамшигдуулах замаар олсон орлогыг хураан авах арга хэмжээг хүсэлт хүлээж авсан улс хэрэгжүүлэх үүрэгтэй. Иймд тус конвенцэд тусгасан оффшор бүсэд байршуулсан хууль бус хөрөнгийг хураан авч авчруулах боломжтой. Засгийн  газар цаашид холбогдох байгууллагатай хамтран эрх зүйн орчинг боловсронгуй болгох, оффшор бүсэд хамаарах улс орны жагсаалтыг батлах зэрэг арга хэмжээг авч ажиллаж байна” гэлээ.

Сайдын асуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ж. Бат-Эрдэнэ: Оффшорын асуудал Монгол Улсын хэмжээнд яригдаад байна. 17 тэрбум ам.доллар гэдэг тоо хаанаас гараад ирэв?

Ажлын хэсэг: Оффшор бүсэд байгаа мэдээллийг олж авахад хүндрэлтэй. Оффшор бүсэд 17 тэрбум ам.доллар байгаа эсэхийг батлах боломжгүй.  Оффшор бүсээс мэдээлэл авах боломж байдаггүй.

УИХ-ын гишүүн Л. Болорчулуун: Оффшорчид ард иргэдийн бүтэн идэх хоолыг тал болгож, талыг хоосон болгож байгаа. Манай улсын оффшорчид гээд байгаа хүмүүс бол дандаа цагаан захтнууд байгаа байх. Бизнес эрхлэгчид бол ховор байгаа. Хууль зүйн яам сул ажиллаж байна. Олон нийтийн байгууллага  их идэвхтэй ажиллаж байгаа юм болов уу гэж харагддаг. Манай улс авлигын индексээрээ хэддүгээрт байна.  Авилга, хээл хахуультай холбоотой  асуудал ямар явцтай байна вэ?

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт: 28 улстай эрх зүйн туслалцаа үзүүлэх талаар гэрээ байгуулсан байгаа. Гэрээ байгуулсан 28 улстай холбогдон мэдээлэл авах ажиллагааг цаашид явуулна. Хууль батлагдсан ч албан ёсоор "Төрийн мэдээлэл" сэтгүүлд гарч албажаагүй. Засгийн газар оффшор бүсэд хамаарах улс орны жагсаалт гаргана. Хууль мөрдөгдөж эхлээгүй байна. Авлига албан тушаалын хэргүүд АТГ харьяалагддаг. Гэхдээ бид хууль эрхзүйн орчинг бүрдүүлэхэд ТББ-тай хамтарч ажиллахад анхаарч ажиллана. НҮБ-ын авлигын эсрэг нэгдсэн улсуудтай хамтран ажиллаж, мэдээллүүдийг солилцох ажлыг хийж, хэрэгжүүлнэ. Сард 400 орчим сая ам.долларын орох, гарах гүйлгээ хийгддэг. Эдгээр мөнгийг ямар журмаар гарч, орж байгааг шалгах сургалтад албан хаагчдыг мэргэшүүлэх сургалтад явуулж байна. Эрхзүйн харилцаа туслалцаа гэрээ байгуулах ажлуудыг хийнэ

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Өнөөдрийн салбарын сайдын мэдээлэлд алдарт С.Баярцогтоос өөр хүний нэр харагдахгүй байна. 17 тэрбум ам. доллар байтугай 1 тэрбум ам.долларын асуудал ч баталгаажаагүй байна. Мэдээллийн зөрүү байгаад байна уу? Бид гадна дотны үгээр бие бие рүүгээ дайраад байна уу? Монгол Улс Швейцар энэ тэр улсууд шиг татварын хөнгөлөлттэй хүү багатай гадны мөнгийг татах бодлоготой байж болдоггүй юм уу?

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт: Оффшор бүсэд мөнгө хадгалах, компани байгуулах, хөрөнгө эзэмших хориглосон хууль байхгүй. Бидний сая баталсан хуулиар төрийн албан хаагч, хамаарал бүхий этгээдүүд бүсэд оффшор бүсэд үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Бусад жирийн иргэд бизнес эрхлэгчдийг оффшор бүсэд данс нээлгэхийг хориглоогүй. 1990-2015 оныг хүртэл Монгол Улсад 14 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оруулалт орж ирсэн байдаг. Үүний 10 орчим тэрбум ам.долларын хөрөнгө нь оффшор бүсээс орж ирсэн байдаг юм билээ.
П.ГОО
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Агаа 2017-05-10 12:36:06
    Одоо Оффшорт мөнгө алга худлаа юм байна гээд л өнгөрүүлэх санаатай АТГ,болон хуулийн байгууллагынхран энэ талаар ажил хийхгүй байгаа юм Тэд Офшорчд-с хувь авс...
  • Зочин 2017-04-29 02:45:08
    Одоо сүүлдээ энэ мөнгө байхгүй байна худлаа цуурхал өайж гэхгээд байнуу.овтшараас гадны улсууд мэдээлэл аваад зарим хүмүүсийг баривчлад заримыг нь мөнгийг норлу...
    • xarin tiim 2017-04-29 03:43:22
      Xarin tiimee ofthort mongo baixgvi gej gvriigeed ted amar saixandaa jargana daa. Zarth xiij abilga absan Bayrshogt ch amaa neexgvi ongongorno .
  • mongol emee 2017-04-28 15:51:55
    Ofyhort iim xemjeenii mongo baigaa ni vnen biz.Mongoliin bvx baylagiig xedxen jiliin dotor elbej ideed ebxeed tvriilchixsen xvmvvs saaral ordond zalarch baina
    • vrgeljlel 2017-04-28 15:54:45
      Tegeed ted Tiimee bid xubaagaad shoxidon gej xvleex vv? Odoo ene batalsan xuuliaraa udsenii az ideegvi atdiin xoxi bolood ongorch baigaa um daa?
  • zochin 2017-04-28 09:21:58
    bushuuhan tataj avaasai tegd luivarchid ih zan gargaad bn daa .... bayr metiin shaldan hun tiim ih hurungiig hnaas oloh bilee bur udam sudraar ni medne dee........