ИНЕГ-ын Тэргүүн дэд даргыг жинхлэн томиллоо
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатын тушаалаар ИНЕГ-ын Тэргүүн дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Б.Алтанцомыг тус албан тушаалд жинхлэн томиллоо.

ЗТХ-ийн сайдын тушаалд, “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 3, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6 дахь хэсэг, төрийн албаны зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 73 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор нэр дэвшүүлж ирүүлсэн Балдандоржийн Алтанцомыг 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Иргэний нисэхийн ерөнхий газрын Тэргүүн дэд даргаар томилсугай” гэжээ.

  Б.Алтанцом нь ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр хагас жил орчим хугацаанд ажилласан бөгөөд дөрөв дэх удаагаа ИНЕГ-ын дэд даргаар томилогдон ажиллаж байна. Тэрбээр салбартаа тасралтгүй 32 дэх жилдээ ажиллаж буй иргэний нисэхийн чадварлаг боловсон хүчин юм.


Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • АТГ шалгаж 2017-04-30 08:07:09
    ИНЕГ-ын өмнө нь ажиллаж байхдаа маш муу ажил хийсэн ИХ өндөр Халамж аваад арилсан даргуудыг АТГ шалгаж үнэнэээр нь ИХ-д тавьж ардад зарлах хэрэгтэй байна.