Баянгол дүүрэгт төрийн албан хаагчдын хууль бус үйлдэл гаарч байна гэв
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийнхний төлөөлөл манай сайтад хандлаа. Тэд тус дүүрэгт  өрнөж байгаа зарим хууль бус үйл ажиллагааг бидэнд мэдээлсэн юм. Тухайлбал Нийслэлийн Засаг Даргын захирамжаар аль гурван жилийн өмнө акталж, үйл ажиллагаа явуулахыг хориглосон байрны нэгдүгээр давхарыг өргөтгөж, өдгөө хүсний худалдааны төв болон бусад үйлчилгээний  газар нээн ажиллууж байгаа асуудалд дүүргийн холбогдох байгууллагууд  анхаарлаа хандуулахгүй байсаар өнөөдрийг хүрчээ. Үүнээс үүдэж, ойр орчимд амьдарч буй иргэдийн тав тух алдагдаж байгааг хэлж байна.

Тодруулбал БГД-ийн нэгдүгээр хорооны нутаг дэсвгэр буюу бидний нэрлэж заншсанаар Вокзалын хойд талд саяхан “Вокзал” нэртэй хүсний худалдааны төв нээгджээ. Арав гаруй түрээслэгчтэй, дотроо цайны газартай тус  худалдааны төвийн хувьд өмнө нь цайны газар байсан бөгөөд  хууль зөрчин өргөтгөл хийж, ийнхүү худалдааны төв болсон гэдгийг ойр орчмын иргэд нь хэлж байна. Түүгээр ч үл барам нийтийн эзэмшлийн зам талбайг хааж гадна талдаа том хашаа барьсан нь  ойр орчимд амьдардаг иргэдэд ихээхэн саад учруулах болсон аж.  Ашиглалтын шаардлага хангахгүй, актлагдсан байрны нэг давхарыг өргөтгөж, хүнсний худалдааны төв байгуулах болсон нь дүүргийн холбогдох байгууллагууд дутуу ажилласантай холбоотой. Түүгээр ч зогсохгүй зарим төрийн албан хаагчдын ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой хэмээн  иргэд хэлж байна. Тиймээс бид уг асуудалтай холбогдуулан БГД-ийн нэгдүгээр хорооны иргэн О.Д-тэй ярилцлаа.
 
 
-Та яагаад гомдол гаргах болсон талаараа манай уншигчдад тайлбарлаж өгөхгүй юу?
 
-Би гуравдугаар сарын эхээр БГД-ийн  мэргэжлийн хяналтын газрын нэгдүгээр хороог хариуцсан Саруул гэдэг байцаагчид  орон сууцны нэгдүгээр давхарт  хүсний зах  нээгдэх гэж байна  гэдэг асуудлаар хандаж байсан. Энэ зах нь хууль бусаар нээгдэж байгаа гэдэг асуудлыг тавьсан. Ингээд би Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Баянгол дүүргийн Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэст хандсан. Улмаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хуурамч зөвшөөрөлтэй гэж үзээд акт тавьсан. Гэсэн хэдий ч нэг ч өдөр  хаагдаагүй, одоо болтол ажиллаж байгаа. Тэгээд нийслэлийн мэргэжлийн хяналт руу нь хандахаар акт тавьсан байгаа, дүүрэгт нь үүрэг өгсөн гэдэг. Харин дүүрэг нь болохоор НМХГ-ынхан өөрсдөө хаана гэж хэлсэн гэдэг хариулт өгдөг.
 
-Хуурамч зөвшөөрөл авсан байсан гэдгийг тодруулж өгөөч?
 
-Би энэ хугацаанд  мэргэжлийн хяналтын олон байцаагчтай  орж уулзаж байсан. Бүгд орон сууцны нэг давхарт үйл ажиллагаа явуулах хориотой  гэж хэлдэг. Тэр ч бүү хэл ашиглалтын шаардлага хангахгүй гэдэг дүгнэлт гаргаж, дахин төлөвлөлтөд оруулахаар акталсан байруудын нэг давхарыг өргөтгөж, өмнө нь цайны газар байсан газрыг хүнсний зах болгож өөрчлөхдөө ямар ч зөвшөөрөл аваагүй байгаа нь  өөрөө хууль зөрчсөн үйлдэл шүү дээ.  Гэтэл энэ акт тавьсан нэртэй бие биерүүгээ бултуулсаар байгаад өнөөдөр энэ  хүнсний төв хууль бусаар ажиллаж байна. Ер нь Баянгол дүүрэгт  Ардчилсан нам гарч хууль бус үйл ажиллагаа ихээхэн гаарч байгаа. Тэр ч бүү хэл зургаан жил архины хуурамч зөвшөөрлөөр архи зарсан дэлгүүр  ч байгаа. Тэгээд ч зогсохгүй  хориотой нэрмэл архи хүртэл зарж байсантай би хэд хэдэн удаа таарсан. Тэгээд энэ бүхнийг нь холбогдох мэргэжлийн хяналт, цагдаагийнханд нь хэлэхээр өө тийм байсан юм уу гэж мэдэн будилдаг. Би тэр Саруул гэдэг байцаагчид чи яагаад архины зөвшөөрлийг нь шалгадаггүй юм бэ гэхэд  миний хамаатан садан юм аа гэхэд нь  хүний амьдрал л юм даа гээд орхисон. Гэтэл дахиад энэ урд цайны газар байсан газрыг өргөтгөөд хүнсний зах болгочихсон. Би үүнийг хариуцсан байцаагчтай холбоотой гэж бодож байгаа.
 
-Энэ зах яг хэзээ нээгдсэн юм бэ? Хууль зөрчиж үйл ажиллаагаа эхлүүлсэн гээд хаах акт тавьсан юм биш үү?
 
-Энэ зах  нээгдээд сар гаруй болж байна. Гэхдээ би хууль бусаар  ашиглалтын шаардлага хангахгүй актласан байрны нэг давхрыг өргөтгөж, зах барих гэж байна гэдгийг мэдэгдсээр байхад Нийслэл, дүүргийн мэргэжлийн хяналт, дүүргийн Үйлдвэрлэл үйлчилгээни хэлтсийнхэн хяналт тавихгүй байсаар байгаад ашиглалтад оруулчихсан. Ингээд ашиглалтад орсных нь дараа гуравдугаар сарын 27-нд НМХГ-аас хаах акт тавьсан ч өнөөдөр ажилласаар л байна. Энэ  нь хэрэгжихгүй байсаар дөрөвдүгээр сарын 8-нд БГД-ийн үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсээс  зөвшөөрлөө авчихсан гэж байгаа. Сансар гэж даргын өгсөн энэ зөвшөөрлийг бас л хуурамч гэж үзэж байна. Энэ хүн бол удаа дараа  хууль зөрчсөн зүйл хийж байгаа.Өмнө нь Барс захын гадна талд шороон дунд иргэдийг ногоо заруулж, тэднээс түрээсийн мөнгө хурааж авдаг.Уг нь МАН гарсан  юм чинь энэ байдал  өөрчлөгдөх болов уу гэж харж байсан чинь өөрчлөгдсөнгүй.








Б.Сансар
olloo.mn  
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mongol emee 2017-04-28 13:44:24
    Xarin ch Bayngol emx shegshtei bolj baigaa xaragddag. Urd Amgalan gedeg abgai 4 zamaas xoroolol ogsvvleed xyjaagiin xiimel nogoon ym debsej ichgvvr bolj baisang...
    • mongol emee 2017-04-28 13:46:33
      sanaach. Odoo NMXA thiid gargax gej l baigaa ym baina thvv dee? Manai naiz xlgthin bayngoliin ervvl mendiin toboo magtaadl baidagdag. Bi ataarxaad l
  • зочин 2017-04-28 05:44:31
    III-IV -ын эцэст Энхтайван гэдэг хүний зочид буудал, бар рестораны барилгыг өргөжүүлээд зам дагуу дахиад том барилга барьсан. 12-р байрыг тэр чигт нь халхлаад...
    • mongol emee  2017-04-28 13:49:38
      End gazriin zobthoorol ogoogvi bol barilga barixgvi l baisan thvv dee ? Xen buruutaig medeegvi baij bitgii bachimd? Xen buruutai medex bol thvvxed og?
  • иргэн 2017-04-28 04:58:28
    АН-дарга С. Эрдэнээд хэл тэо боль гэвэл болих цехүүд ...