Шатахуун түгээх станцуудад хийсэн шалгалтын талаар мэдээлнэ

Өнөөдөр болох үйл явдлууд...

08:00 цагт: "Эрдэнэс-Таван толгой"ХК-ий хувьцаа эзэмшигчдийн хурал Төв шуудангийн ард байрлах Финанс төвд болно.

09:00 цагт: Төрийн ордны А Танхимд Барилга, нийтийн аж ахуйнн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2017 эхэлнэ. 
 
09:20 цагт: “Малын эрүүл мэндийг хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох зарим асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал ХААИС-ийн Эрдмийн Зөвлөлийн танхимд болно.

09:30 цагт: "Хэвлэл мэдээллийн ёс зүй ба эгэх хариуцлага" сэтгүүлчдэд зориулсан сургалт Бишрэлт зочид буудалд эхэлнэ.  Нээлтэд УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Цогтбаатар,ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид, Монголын сайтын холбооны ерөнхийлөгч Э.Батхүү Глоб төвийн тэргүүн Х.Наранжарагл нар болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид оролцоно. 

10:00 цагт: Төрийн мэдээллийн аюулгүй байдал сэдэвт өдөрлөгийг анх удаа зохион байгуулна. Өдөрлөгийн үеэр “Мэдээллийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр, эрсдэлийн үнэлгээний тайлан”, -“Монгол Улсын мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалт”, “Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн нөхцөл байдал” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлнэ. Хаана: Хууль сахиулахын их сургууль
 
10:00 цагт: Нийслэлийн Гамшгаас хамгаалах сургалтын төвд Газар хөдлөлтийн байнгын ажиллагаатай зөвлөлийн хурал болно. 

10:00 цагт: НМХГ-ын хурлын танхимд шатахуун түгээх станц, автомашины хийн түлшний станцуудад хийгдсэн хяналт шалгалт, зарим барилгын материал /цемент/ орц найрлагыг өөрчлөн хийж байсан зэрэг асуудлаар мэдээлэл хийнэ. 
 
10:00 цагт: Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар хамтран 1000 ажил олгогчдын зөвлөгөөнийг Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд зохион байгуулна.
 
10:00 цагт: Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт-2017” хөдөлмөрийн яармагийг зохион байгуулна. Хөдөлмөрийн яармагт жуулчны бааз, тур оператор компани, зочид буудал, зоогийн газар зэрэг аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас нийт 2500 орчим ажлын байр зарлагдлаа. Хаана: Улаанбаатар чуулгын 2 давхарт болно.
 
11:00 цагт: ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд Мэтгэлцээний улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулна. Тэмцээнд нийслэл болон 21 аймгаас 180 гаруй сурагч, 40 багш оролцоно. Хаана: МҮЭСТО

11:00 цагт: Монгол дахь Тайваний төлөөлөгчийн газраас ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнд "Хятадын 24 төрийн түүх" 58 боть ном хандивлах үйл ажиллагаа болно.
 
MN-Мэдээллийн төвд

11:00 цагт: Харааны бэрхшээлтэй хүүхдийн сурах бичгийн асуудлаар 116 дугаар тусгай сургуулийн нийгмийн ажилтан, багш, эцэг эхчүүд хамтран хэвлэлийн бага хурал зарлалаа.
 
Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт: Хүний эрхийн хуульч нар “Хэвлэлийн эрх чөлөө, зөрчлийн хуулийг эсэргүүцэж ” мэдээлэл хийнэ.
 
11:30 цагт: УБ зочид буудлын "Өргөө" танхимд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Зохиогчийн эрхийн газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Үргэлжлүүлэн Зохиогчийн эрх, Оюуны өмчийн эрхтэй холбоотой цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.
 
12:00 цагт: "BARILGA EXPO 2017" олон улсын үзэсгэлэнгийн нээлт Мишээл экспо төвд болно.
 
12:00 цагт: Япон Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан "Тokyo night event" арга хэмжээний хүрээнд хоёр улсын соёл, урлаг, зан заншил, уламжлал, худалдааг сурталчлах арга хэмжээ Бишрэлт зочид буудлын зааланд болно.
 
12:00 цагт: “Техник технологийн улсын 21-р олимпиад” -ын хаалтын үйл ажиллагаа, шилдэгийг тодруулах арга хэмжээ ОУХ-ийн Найрамдал төвд болно.
 
17:30 цагт: БНСУ-н Сувон хотноо дөрөвдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд зохоигдсон хоол урлахуйн олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон шилдэг тогооч нар Чингис Хаан олон улсын нисэх буудалд газардана.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.