Нийслэлийн ногоон бүсэд тарвага тархац нутаггүй болж байна
Тархац нутаггүй болж амьдрах орчин нь зуслангийн бүсийн суурьшлаар хязгаарлагдсан цөөнгүй тарвага нийслэлийн ногоон бүсэд байдаг. Тухайлбал, хэдхэн хоногийн өмнө Шадивлан зусланд байрлалтай "Ойн жим" амралтын газрын хашаанд тарвага орж иржээ. Нохойнд хөөгдсөн тарвага амралтын газрын хашааны завсараар орж ирэн амь "зулбасан" байна.

Тарвага зуслангийн зэрлэгшсэн нохдод бариулах, улмаар байгалийн гоц халдварт тарваган тахал өвчний голомт үүсэх аюул бодитой бий болоод байгаагийн нэг жишээ нь энэ. Тиймээс эрүүл тарвагыг байгальд буцаан тавих биотехникийн арга хэмжээг зургадугаар сард нийслэлийн Байгаль орчны газраас хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна Байгаль орчны газраас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.