“Мегастарс”, “Женко” клуб багийн УАШТ-д өнгөллөө
Олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, үндэсний бөхийн дархан аварга Жигжидийн Мөнхбатын нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн УАШТ гурван өдрийн турш Буянт-Ухаа” спортын ордонд болж, өнөөдөр өндөрлөлөө. 

МЧБХ, “Хакүхо” сан хамтран зохион байгуулсан тус тэмцээнд хот, хөдөөгийн 42 байгууллагын 597 тамирчин хөвгүүд, охидын тус бүр 10 жин болон багийн тэмцээнд өрсөлдсөн юм. Өнөөдөр багийн тэмцээнд хөвгүүд, охидын ангилал тус бүрт эхний найман байрт орсон аймаг, дүүрэг, спорт хороо, клубүүд хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөв.

Хөвгүүдийн ангилалд “А” хэсэгт Өвөрхангай. Увс, Орхон аймгийн “Ирээдүйн одод” дунд сургууль, ТСБТСДуС, “В” хэсэгт “Мегастарс” клуб, “Аварга” дунд сургууль, Төв, Баянхонгор аймаг өрсөлдсөнөөс Дархан-Уул аймгийн “Мегастарс” клуб түрүүлж, Увс аймгийн баг удаалж, Баянхонгор аймаг гуравдугаар байрт орлоо.

Охидын ангилалд “А” хэсэгт “Женко” клуб, “Алдар” спорт хороо, Сэлэнгэ, Баянхонгор аймаг, “В” хэсэгт Архангай, Дархан-Уул, Өмнөговь аймаг, Чингэлтэй дүүргийн баг өрсөлдсөнөөс  “Женко” клуб аваргалж, Чингэлтэй дүүрэг аман хүзүүдэж, Баянхонгор аймгийн охид гуравдугаар байрыг эзлэв.


Эх сурвалж: МЧБХ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.