“ТОП-100” аж ахуйн нэгжийг өргөмжиллөө

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ), Монгол Улсын Засгийн газраас хамтран жил бүр улс орны нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй аж ахуйн нэгжийг эрэмбэлдэг уламжлалын дагуу 2016 оны “ТОП-100” аж ахуйн нэгжийг өргөмжлөх ёслолын ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа. 



Энэхүү арга хэмжээ өдгөө 16 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд 2016 оны “ТОП-100”-г Эрдэнэт үйлдвэр ХХК, Оюу толгой ХХК, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, НИК ХХК-ууд тэргүүллээ. 

“ТОП-100” аж ахуйн нэгжийн жагсаалтыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээний салбар 21, уул уурхай 13, хүнсний үйлдвэрлэл 13, банк санхүү 8, харилцаа холбоо 7, Цахилгаан, дулааны үйлдвэрлэл, усан хангамж 9, газрын тосны хангамж 12, барилга 5, хөнгөн үйлдвэр 3, хөрөнгө оруулалт менежмент 3, тээвэр ложистик 2, хүнд үйлдвэр 2, хөдөө аж ахуйн салбар 1 хувийг тус тус эзэлж байна. 



Бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ нь улс орны эдийн засаг, санхүү бизнесийн салбарт манлайлж буй 2016 оны ТОП аж ахуйн нэгжүүдийг эрэмбэлэхдээ Сангийн яам, Татварын Ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороотой хамтран ажиллаж, зөвхөн татвар төлөлтийг бус нийгмийн даатгал, ажил олголт, хөрөнгө оруулалт, борлуулалтын орлогыг шалгуур болгожээ.
 

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • eeeee 2017-04-27 18:47:37
    top 100 awilgach top 100 offshorching nerleech
    150.129.143.164
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-04-27 13:38:00
    одоохондоо татвар их төлснийг нь шалгаруулсан байх гэхдээ Эрдэнэтийг эс тооцвол бүгд гадаад эзэнтэй монголын мөнгийг гадагш нь гаргадаг монголд компаниуд байна
    202.9.43.170
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2017-12-03 08:08:09
      Бүгд үндэснийх
      66.181.189.173
      Мэдэгдсэн Хариулах
    • зочин  2017-08-01 09:39:29
      тийм бн
      203.91.115.43
      Мэдэгдсэн Хариулах