Зарим Элчин сайд нарыг шагналаа
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улстай дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тохиолдуулан 2017 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Гадаад харилцааны яам, Казахстан Улсын ЭСЯ-тай хамтран гэрэл зургийн үзэсгэлэн гаргасан. 

Тус үзэсгэлэнг Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Казахстан Улсын Элчин сайд К.Кобландин нар нээж үг хэлсэн юм. Үзэсгэлэнд төр, засгийн байгууллагуудын удирдах албан тушаалтнууд болон гадаад орны дипломат төлөөлөгчийн газрууд үзэсгэлэнд уригдан оролцов.

Түүнчлэн тус арга хэмжээний хүрээнд Элчин сайд К.Кобландин Монгол Улсаас Казахстан Улсад томилогдон ажиллаж байсан Элчин сайд нарт хоёр орны харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Назир Төрекуловын нэрэмжит медалиар шагналаа. Назир Терекулов нь анхны казах дипломат юм.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.