ОУВС төсвийн тодотголыг нягтлахыг зөвлөжээ

Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахаар эрх баригчид ОУВС-д хандаад байсан. Улмаар тус сангаас Монгол улсыг “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамруулахаар шийдвэрлэсэн билээ.

Ингэхдээ манайд тодорхой хэд хэдэн нөхцөл тавьж, биелүүлсэн тохиолдолд хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ гэдгээ мэдэгдээд байсан юм. Энэ дагуу  УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийсэн даруйд 2017 оны төсөвт тодотгол хийсэн.

Төсвийн тодотголын хуулийг дагаж УИХ-ын тогтоол батлагдсан. Тус тогтоолд хөрөнгө оруулагчидтай холбоотой, тэдэнд  халтай заалт орсон гэж ОУВС-д зарим хөрөнгө оруулагчид гомдол гаргажээ.

Тиймээс ОУВС-ийн зүгээс Монгол Улсын Засгийн газарт Төсвийн тодотголыг эргэж харах, хөрөнгө оруулагчидтай холбоотой заалтыг нягтлах зөвлөмж өгчээ.


Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-04-30 04:55:44
    Рио тинто хамаагүй байлгүй дээ. Төсвийхөө зардлаа дахин хяна гэсэн байлгүй дээ. Авсан зээлээ үр ашиггүй зарж идээд эргэн төлөх чадваргүй харагдаж байгаа байлгүй...
  • БАЛДАН 2017-04-28 03:38:01
    РИОТИНТО ГОМДОЛ ГАРГАХАД Л МУ - ЫН ЗГ ГӨЛӨГ БОЛЖ БАЙНА!!!
  • тулгамдсан асуудал 2017-04-27 23:45:16
    Баяр, баярцогт нарын ОЮУ толгойн авлигыг л хурдан батлагаажуулж чадвал ОЮУ толгойн гэрээг цуцлах бүрэн боломжтой.
  • mongol emee 2017-04-27 10:05:40
    Dotoodiin vimeen gargax zorilgotoi l bith bol ted tegex bailgvj. Choijoo.Erdenebat xoeriin xiisen tosbiin todotgol dotoodiin vimeen gargaxaar xemjeend thvv?