Л.Энх-Амгалан: Л.Болд гишүүн та хоёр нүүр гаргах хэрэггүй
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Энэ хууль нийгмийн анхаарлыг нэлээн татаж байна. Л.Болд гишүүн та, эрх баригч байхдаа энэ хуулийг та өргөн барьсан. Сөрөг хүчин болохоороо өөр юм яриад, хоёр нүүр гаргаад байж болохгүй ээ. Зөрчлийн хуулиас битгий улс төрийн ашиг хонжоо хай. Ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн, аж ахуй нэгж гээд бүх байгууллагууд байр сууриа илэрхийлэх хэрэгтэй. 240 хуулиар зохицуулагдаж байсан хуулийг нэг хууль болгож байна. Хэлэлцүүлэг ямар түвшинд явагдсан юм. Энэ хууль баталж гаргаснаар торгуулийн хувь хэмжээ, тусгай зөвшөөрөл хасагдаж байгаа нь дэвшил гарах уу. 

 Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Манайд хэрэгжиж байгаа 240 хууль батлагдан гарахдаа өөр хоорондоо маш их зөрчилтэй. Төрийн хяналт шалгалтынхаа үзэл баримтлалаас даван гарчихсан салбарын хуулиудтай болсон нь энэ хууль төрөн гарах гол үндэслэл болсон. Татварын багц хууль батлагдсанаар төрийн хяналт шалгалтаас давсан асуудал их байгаа. Төрийн хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдал бүр дээр Зөрчлийн хуулиар зохицуулна. Тэр утгаараа иргэн аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж бүрдэж байгаа.


 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-04-28 02:25:40
    Энэ нэг юм дандаа хэрүүл хийж байх юм. Өөрийгөө юу гэж бодоод байгаа юм бэ. УИХ гишүүн шүү юм бол жаахан соёлтой байгаа ч
  • Зочин 2017-04-27 23:58:56
    Энэ муу хужаа 10 нүүртэй.. зайл..
  • ? 2017-04-27 11:11:14
    Энэ нөхөр Ж.Оджаргалын дэргэд овоо өнгө нь борлож байсан, одоо сүрэгтээ нийлээд улайж эхэлж байгаа юм байна л даа!!!
  • hr 2017-04-27 09:52:51
    setgvvlch nart yag taarsan huuli shvv ted bolovsrol bhgvi yadahdaa zob bichij chadahgvi dandaa mongoor hvn gvtgedeg shvv dee