УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ. Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Ерөнхийлөгч үдээс өмнөх хуралдаанд оролцож зарчмын байр суурь илэрхийлсний дараа хэлэх үг их цөөхөн үлдлээ. Гэхдээ ганц хоёр зүйлийг хэлэх ёстой гэж бодож байна. Аливаа хуулийг сайжруулж амьдралд нийцүүлэх талаас нэмэлт өөрчлөлт оруулдаг. Монголын түүхэнд тэр дундаа сэтгүүл зүйн түүхэнд байгаагүй хар толбо үлдээсэн таагүй үйл явдлыг өнөөгийн парламентын үед гаргалаа. Хэвлэл мэдээллийн байгууллагууд бол төр ард түмний гүүр байдаг. Ард түмнийхээ өмнөөс үнэний төлөө тэмцэл хийснийг аргагүйн эрхэнд хийсэн зөв зүйтэй алхам байсан гэж үзэж байна. Хэвлэлийн түүхэнд ийм үйл явдал гарч байсан ч олноороо эсэргүүцэл илэрхийлж байсныг санахгүй байна. Улстөрчид бие биенээ хаацайлдаг. Тухайлбал, Чингис бондоос хэн нь хэдийг авсан бэ, хугацаандаа эргэн төлсөн үү, үгүй юу гэдгийг бид мэдэхгүй бодитойгоор мэдэхгүй байгаа. Үүнийг хэвлэлийнхэн эрэн сурвалжилж гаргаж тавьж байгаа. Энэ бодит мэдээллүүдийг хаах, санхүүжилтээр нь боож хэвлэл мэдээллийг боомилох гэсэн санаа гэж хэвлэлийнхэн үүнийг дүгнэж байгааг буруу гэж үзэхгүй байна. Хэвлэлийнхний бичсэн нийтлэлийн мөрөөр хуулийнхан явдаггүй. Харин бичсэн сэтгүүлчийг нь мөшгөөд явдаг. Уг нь хууль хяналтын байгууллагад мөрдөн байцаах ажиллагаанд тус дэм болж байгаа хэрэг гэж би үздэг. Гүтгэхийг хэн ч дэмжихгүй байгаа. Сэтгүүлч санаатайгаар хүн гүтгэдэггүй. Энэ мэдээллийг улстөрчид гаргадаг гэдгийг дахин хэлье. Хэрэв сэтгүүлч яарч даараад сонин нь буух, телевизийнхний хувьд цаг нь болох гээд алддаг онодог юм бий. Хэрэв тэгсэн бол алдааныхаа төлөө уучлал гуйх, түүнийг хэрэгжүүлэх ёс зүйн зөвлөлийг байгуулаад ажиллаж байгаа.ОУ-ын жишиг ийм. Хууль өнөөдөр хэнд үйлчилдгийг бүгд мэднэ. Эрх мэдэлтэй мөнгөтэй хүнд үйлчилдэг. Энэ утгаараа өнгөрсөн парламентын үед гүтгэхтэй холбоотой асуудлыг Эрүүгийн хуулиар зохицуулдаг байсныг Зөрчлийн хууль руу оруулсныг дэвшил гэж үздэг. Гэхдээ өмнөх Эрүүгийн хуульд торгуулийн хэмжээ 2-20 сая байгаагүй. Үүнийг 20-100 сая төгрөгийн торгууль болгоод оруулж ирж байна. Ямар их мөнгө вэ? Яасан том хэлдэг юм бэ? Ямар баян юм. Хэнийг айлгах гээд байгаа юм. Өмнөх хоёр хуулиа дордуулсан зүйл боллоо. Хавтгайруулсан ойлголт хэрэггүй. Парламентын 76 гишүүн бүгдээрээ торгуулийг өсгөхөөр ажилласан гэж бодохгүй байна. Хууль зүйн байнгын хороон дээр дөрөв таван гишүүн төгөлдөр хуур дарж, энэ заалтыг оруулж ирсэн бусад нь мэдээ ч үгүй байгаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт: Гүтгэх үйлдлийг өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулиар гэмт хэрэг гээд тооцсон. Бусдын нэр хүнд алдар хүндийг олон нийтийн өмнө доромжилбол бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20-50 дахин нэмэгдүүлэн торгох буюу 1-3 сар хүртэл баривчлах ял шийтгэлтэй. Өнгөрсөн парламентын үед баталсан Зөрчлийн хуульд хүний нэр төр алдар хүндийг гутаан доромжилсон, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн эсвэл мэдээллийн хэрэгсэл нийтийн сүлжээгээр тараасан бол хувь хүнийг 1000 нэгжтэй тэнцэх, хуулийн этгээдийг 10000 төгрөгийн хэмжээний тэндэх нэгжээр торгоно гэсэн байгаа/тухайн үед 1000 нэгжийг 2000 төгрөгөөр тооцсон/. Бидний Засгийн газраас өргөн барьсан хуулийг Зөрчлийн хуулийг өргөн мэдүүлэхдээ гүтгэх заалтаар торгууль нь хувь хүн 2 сая, хуулийн этгээд 20 сая төгрөг байхаар оруулж ирсэн. Хууль зүйн байнгын хороогоор төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед санал гаргаад хувь хүнд 10 сая, хуулийн этгээдэд 100 сая төгрөгийн торгууль ногдуулахаар болж, нэмэгдсэн байгаа. Чуулганы нэгдсэн хуралдаанаар санал хураах үед энэ санал дэмжигдэхгүй бол хуучин санал нь үлдэнэ.

П.ГОО
Оллоо.мн
Оллоо.мн