Х.Бадамсүрэн орос туслахтайгаа хойд хөршид зугаалаад иржээ
Анхны тушаалаараа үйлдвэрийн мөнгөөр машин авч, улмаар байрны засвар, тансаг тавилга худалдан авахад нийтдээ хагас тэрбум давсан төгрөг зарцуулаад байгаа Х.Бадамсүрэн захирлын 02 тоот тушаал нь орос бүсгүйг туслахаараа ажилд авах тухай байв. 
 
Түүний нарийн бичгийн дарга Симоново Анна Юрьевна гэх гуч гаруйхан настай 175 см өндөр нуруутай гоолиг, ямар ч эр хүн эргэж хармаар сайхан “амьтан” аж. Жар гарсан насандаа жаргаж яваа Х.Бадамсүрэнд сүр нэмж, чимэг зүүсэн Анна бүсгүй ч адтай нэгэн бололтой. Гадаад айлчлал болгонд нь дагаж явах төлөвтэй. Тэд хамтдаа ОХУ-д 10 хоногийн томилолтоор “зугаалаад” ирсэн. Одоо харин томилгоогоо жигдрүүлчихээд барууны орнуудаар аялах тов гаргаад сууж байгаа гэсэн. Х.Бадамсүрэн ч унтлагын өрөөгөө 40 саяар тохижуулж, хэнд бяраа гайхуулсан нь одоо тодорхой болж байна. 
 
Тэрээр сонгон шалгаруулалтгүй томилгоо хийдэг, хувийн тансаглалдаа их хэмжээний мөнгө гаргуулдаг гэх мэт хууль зөрчсөн үйлдлээрээ нийгэмд сөрөг хандлага хэдийнэ авчирсан. Одоо нэрмээс болгож олноос содон орос туслахаараа анхаарал татаж эхэлсэнд МАН-ын удирдах түвшинд хүртэл дургүйцэл илэрсэн сурагтай. Х.Бадамсүрэнгийн балгаар МАН муухай харагдаж байгааг тэд анхаарч, энэ тухай яриа намын байранд өрнөөд эхэлжээ. 
 
Э.Бат
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-04-28 05:13:33
    Чадаж байгаа юманд арга байхгүй. С.БАЯРТАЙ худ болоод авса уу??? БҮГД Л ЛУЙВАРЧИД !!!0???
  • h 2017-04-27 19:45:17
    Ovoo muu gar uu
  • зочин 2017-04-27 12:36:30
    жингэр
  • Зочин 2017-04-27 09:52:13
    Бадасүрэн нээрээ азгүй эр шүү. Хүү нь С.Баярын шээсний савтай нийлцэн, гэрийх нь хойморт заларч байдаг. С.Баяр харахаар инээд хүрдэг байхдаа. ккк
  • дсөс 2017-04-27 09:18:43
    хаха муулах юм олдсонгүй юу. женко чинь бүр орос авгайтай биз дээ