Хонины махны үнэ 285 төгрөгөөр өсчээ

Нийслэлийн статистикийн газраас дөрөвдүгээр сарын IV долоо хоногийн хүнсний бүтээгдэхүүнийн үнийг судалгааг гаргажээ.

Махны дундаж үнэ

Хонины ястай нэг килограмм мах дунджаар 7375 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7920 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.5 хувиар буюу 120 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 1.3 хувиар буюу 120 төгрөгөөр тус тус буурчээ. Ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6300 төгрөг, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөг байна.

Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 4.0 хувиар буюу 285 төгрөгөөр, хонины цул махны үнэ 1.6 хувиар буюу 115 төгрөгөөр өсчээ. Ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 6500 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9800 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ

Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1100-1500 төгрөг, 1-р зэргийнх 900-1300 төгрөг, 2-р зэргийнх 700-850 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1140-өөс 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байв. “Барс”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.

Төмс, хүнсний ногоо

Өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 2.2 хувиар буюу 15 төгрөгөөр, лууван 2.7 хувиар буюу 25 төгрөгөөр буурч, харин байцаа 3.8 хувиар буюу 65 төгрөг, хүрэн манжин 33.6 хувиар буюу 515 төгрөг, хятад сонгино 17.8 хувиар буюу 225 төгрөгөөр тус тус өсчээ.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Hyatadaas irj baigaa baraa byteegdehyyn  2017-04-27 08:48:57
    Hyatadaas nogoo hynsnii zyils byy oryylaachee!!!jims jimsgen ch hereggyi ee!Hyatadaas orj ireed baigaa byteegdehyyn nertei hynsnii baraanyydad deed zeregiin hy...