ЕАБХАБ-ын ажиглагчид Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглана
Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага/ЕАБХАБ/-ын Ардчилсан институт хүний эрхийн албаны Сонгуулийн ажиглалтын урьдчилсан судалгааны баг 2017 оны хоёрдугаар сарын 21-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотод ажилласан тухай тайлангаа СЕХ-нд ирүүлжээ

Уг тайланд "Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг өргөн бүрэлдэхүүнтэйгээр урт хугацаагаар ажиглана гэдгээ онцлон тэмдэглээд, ингэснээр Монгол Улсын сонгуулийн үйл ажиллагаанд итгэх олон нийтийн болон гадаадын улс орнуудын итгэлийг нэмэгдүүлэх, цаашид сонгуулийн үйл ажиллагааг улам боловсронгуй болгон сайжруулахад ЕАБХАБ-ын АИХЭА-ны үнэлгээ, зөвлөмж нь хувь нэмрээ оруулна гэж үзэж байна" гэжээ.

Судалгааны багийнхан Улаанбаатар хотод ажиллахдаа төрийн болон төрийн бус байгууллагууд, улс төрийн намын удирдлага, иргэд олон нийттэй уулзаж тодорхой шалгуураар үнэлсний үндсэн дээр тайлангаа гаргасан байна. Энэхүү тайлангийн дүгнэлтийг үндэслэн, ЕАБХАБ-ын АИЭХА-наас Хязгаарлагдмал Сонгууль ажиглах хороо(ХСАХ)-г зургаадугаар сарын 26-нд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглуулахаар илгээхээр зөвлөжээ. Үндсэн багийн шинжээчид дээр нэмж урт хугацааны 24 ажиглагчийг орон даяар явагдах сонгуулийн үйл ажиллагааг ажиглуулахаар ажиллуулахыг ЕАБХАБ-ын гишүүн орнуудаас хүсэх юм. Сонгуулийн санал авах өдөр Сонгууль ажиглах хорооныхон тодорхой хэдэн санал авах байрууд дээр очиж ажиглалт хийх боловч бүрэн гүйцэд, системтэй ажиглалтыг хийнэ. ЕАБХАБ-ын АИХЭА-ны сонгуулийн ажиглалтын арга зүйн стандартын дагуу, ХСАХ нь хэвлэл мэдээллийн хяналтын ажиглалтыг мөн хийх болно гэдгээ мэдэгдлээ.
Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mongol emee 2017-04-27 10:00:03
    Xen ch ajiglasan xar xairshaggiig chih xakerdchina thvv dee? Tegeed ch oor xvchnees eronxiilogch garch magad geed gar xoliig ni tuthixaar vndsen xuulia oorchlox...