Ц.Элбэгдорж: Торгууль нэмэх үндсэн саналаа татаж ав
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, саналаа хэллээ.

Тэрбээр "Энэ хуулиудыг буцааж байхад хориг тавьж байсныг санаж байгаа байх. Би гурван товч санаа хэлье. Төрийн зүгээс шийдэж байгаа учраас иргэд, аж ахуйн нэгж, бүтээгчдийн талыг барьж шийддэг чиглэлээр ажлаа хийх хэрэгтэй. Энэ чиглэл рүү анхаарах хэрэгтэй байх гэж бодож байна. Энэ хуульд олон зарчмын шинжтэй шинэчлэлт өөрчлөлтийн шинжтэй асуудал байгаа. Бидний өмнө ярьж байсан зарчмын нэг санал бол шүүх дээр асуудал очсон л бол цагаатгадаг эсвэл хариуцлагаа хүлээдэг болгож шийдвэрлэх хэрэгтэй. Шүүх дээр дутуу материал ирүүлдэг, мөрдөн байцаах байгууллагуудын дутуу хийсэн зүйлийг дахин буцааж, иргэд, аж ахуйн нэгжийг хохироодгийг болих хэрэгтэй гэдгийг олон жил ярьж байгаад оруулж ирсэн зарчмын өөрчлөлт үүн дээр байгаа. Үүнийг анхаарах байх.

Ойрын өдрүүдэд иргэдийн мэдээлэл авах эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх асуудал яригдаж байна.

Монголд байгаа ололт бол энэ юм. Цаашдаа УИХ шийдвэр гаргахдаа үнэт зүйлээ хамгаалах ёстой. Ингэхгүй бол бидний тогтолцоо ойлгохын аргагүй болно. Амлалтаа хэрэгжүүлээгүйн төлөө төрийн өндөр дээд албан тушаалтнууд хариуцлага хүлээдэг юм байгаа юу, байхгүй. Эхлээд төрийн өндөр дээд албан тушаалтнууд хариуцлагаа тооцдог хариуцлагын хуулиа бий болгох ёстой. Төрд алба хашиж байгаа хүмүүст ёс зүйн дүрмийг баталж, мөрдүүлэх хэрэгтэй.  Ёс зүйгүй авирласан этгээдүүд хариуцлагаа хүлээх тогтолцоог бий болгох хэрэгтэй.

Иргэдийн нүд чих болсон юмыг боомилсон ямар нэг заалт оруулж болохгүй. Ялангуяа олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гэж яриад байгаа фэйсбүүк, твиттерийн талаар яригдаж байна. Үүнийг техникийн аргаар зохицуулж болно. Үйлчилгээ үзүүлдэг байгууллагад нь хандаад буруу мэдээллийг хаадаг, үйлчилгээ үзүүлж байгаа улс орон төлөөлсөн байгууллагуудтай нь ярьж зохицуулалт хийх боломж байдаг. Хамгийн бүдүүлэг аргаар торгоно, шийтгэнэ гэдэг бол буруу зүйл. Манай улс төрчид  гүтгүүлээд иргэний хуулиар асуудлыг шийдвэрлүүлж чадаж байгаа. Иргэний хуулиар шийдүүлэх бүрэн боломжтой байгаа.

 Торгууль нэмлээ гэдэг дээр шуугиан болж байна. Торгууль нэмэх саналаа татаж авлаа гэхээр үндсэн санал нь үлдэж байна. Үндсэн саналаа ч татаж ав. Өөрсдийгөө тойрсон ёс зүйн, хариуцлагын хуулиа батлаагүй байж, иргэдийн нүд, чихийг боож болохгүй. Ухаалаг улс төрчид өөрсдийн үйлдлээ хянаад явдаг. Иргэдтэй холбоотой асуудлаар барьцах, зогсоох үйл ажиллагаа явуулж болохгүй. Би 20 хэдэн жил улс төрд явахдаа гүтгэлгэнд орж л байсан. Өөрийнхөө үг, үйлдлээ хянаад явахад хэвлэл мэдээллээр гарсан зүйл албан тушаалтнуудад тус нэмэртэй байдаг гэдгийг хэлэх нь зөв байх. Хэрвээ гүжирдлэг байвал няцаах эрх нь байгаа. Энэ заалтыг бүрэн хүчингүй болгох хэрэгтэй. Улс төрийн алба хашиж байгаа хүн гомдол гаргаад явдаг заалтыг хасах хэрэгтэй. Иргэний хувиар гомдол гаргах эрх нь бүрэн нээлттэй байгаа шүү.

 Хөрөнгө оруулалтын хуулийг ҮАБЗ-өөр хэлэлцүүлэх хэрэгтэй. Гаднынханд газар, үндсэн хөрөнгөө барьцаалж болохгүй. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнолын асуудал. Үүн дээр УИХ-ын гишүүд онцгой анхаарах ёстой. Газар нутгаа гаднынханд барьцаалж болохгүй. Шаардлагатай бол энэ хуулийг буцаах ёстой.

Энэ гурван асуудлаар би санал оруулж байна. Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд чуулганы хуралдаанд оролцож, санал хэлж болно гэсэн байдаг. Хариуг надад бичгээр ирүүлээрэй" хэмээлээ.

Ийнхүү чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлав. 

П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-04-29 00:38:39
    Татвар нэмэх хууль хоригоо тавиачээ
  • зак 2017-04-28 02:32:44
    сонгуулиар худлаа амлаж, сонгуульд ялаад, амлалтаа биелүүлээгүй тохиолдол бүрт 200 сая төгрөгөөр торгох санал гаргах тухай яагаад яригдахгүй байна.
  • Эбэгийн хуучин дэмжигч 2017-04-28 00:30:59
    Эрдэнэтийн луйвар Зоригийн хэрэг дээр оорийн чинь мон чанар гарсан даа. Уул нь оорийг чинь 2016 дунд хуртэл дэмжиж омоорч явлаа
  • Сэтгэгдэл 2017-04-27 14:09:59
    Ёрөнхийлөгч маань үнэн зөв хэллээ, дэмжиж байна
  • Zochin  2017-04-27 12:45:21
    Hudalaa shudraga tsarailaagui bol ta unuudur une tsenetei bh blaa daa
  • mongol emee 2017-04-27 09:47:42
    Torguuli nemex vndsen sanalaa tataj abaxgvi dee. Elbegee mini. Ted xeblel medeeleliinxenii amiig barix turthlagatai thvvdee. Taniig l muulj gvtgej garna daa?