Зүүнбаянгийн цэргийн ангид гарсан хэрэг шүүхэд шилжжээ
Батлан хамгаалахын салбартай холбоотой асуудлууд ар араасаа хөвөрч байна. Эхнээсээ зарим хэрэг нь шүүхэд шилжсэн байна. Тодруулбал Дорноговь аймгийн Зүүн Баянгийн 336-р ангид цэргийн ангид гарсан хэрэг өдгөө шүүхэд шилжжээ. Хэргийн талаар Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн удирдлагаас Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт 2017.01.31-ний өдөр “Тус ангийн дэд ахлагч Э.Э нь байлдагч Ж.Б, Т.Н, С.С, Г.Б нарыг хөл нүцгэн гүйлгэж хөлийг хөлдөөж гэмтэл учруулсан тухай” мэдээлэл иржээ.
 
Уг мэдээллийн дагуу  Э.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 277 дугаар зүйлийн 277.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна. Хэрэг Дорноговь аймгийн Сайншанд сумын тавдугаар баг Зэвсэгт хүчний 336 дугаар ангид 2017.01.24-25-нд шилжих шөнө 04:00-05:00 цагийн хооронд үйлдэгдэж, байлдагчдын биед хөнгөн болон хүндэвтэр гэмтэл учирсан нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон байна.
 
Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас тус хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж дуусган 2017.04.14-нд аймгийн прокурорын газарт шилжүүлж, улмаар хэрэг шүүхэд шилжсэн байна.
 
Хэргийг эргэн сануулахад, Дорноговь аймгийн Зүүн Баянгийн 336-р ангид алба хаахаар явсан Ж.Баярцогт ээлжийн ахлагчдаа зодуулж, өвлийн шөнө гадаа нүцгэн зогссоны улмаас хөл нь хөлдөж, хуруугаа тайруулж эрэмдэг зэрэмдэг болсон хэрэг 2016 оны нэгдүгээр сарын 17-нд гарчээ. Ахлагчдаа зүй бусаар шийтгүүлж, эмнэлгийн зохих тусламж авч чадалгүй цаг алдсаны улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон байхад үйлдвэрийн осол гэсэн акт тогтоон цэргийн албанаас нь чөлөөлжээ.

Энэ талаар  хохирогчийн ар гэрийнхэн хэвлэлийнхэнд нулимс дуслуулан ярьсанаар олон нийт хэргийн талаар анх мэдсэн билээ.  
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сүү 2019-09-30 06:06:54
    Уг нь харуулын байраа орхисон цэргээ шүүхэд шилжүүлсэн бол тэх ахлагч хэрэгтэн биш нөгөө цэрэг хөлтэйгөө сэнсэрсэн ялтан байхгүй юу
    202.55.188.35
    Мэдэгдсэн Хариулах
  • цэрэгт явахаас айж байна 2019-01-25 01:10:16
    энэ хэрэг нь юу болж дууссан юм бол
    122.201.22.8
    Мэдэгдсэн Хариулах
  • Дүү минь өнөөдөр цэрэгт явлаа 2018-05-05 06:56:06
    Ийм ёс суртхуунгүй үйлдэл гардаг болохоор цэрэгт явах дургүй байдаг юм ш дээ. Эх орноо хамгаалах гэж явж байгаа болохоос зодуулж дээрэлхүүлэх гэж явдаггүй
    66.181.161.109
    Мэдэгдсэн Хариулах
  • жирийн ээж 2017-05-12 08:21:11
    ийм янзтай ббал хэн хүүхдээ цэрэгт явуулахыг хүсэх юм бэ дайны үеийн олзлогдсон цэргийг тамлан зовоогч гитлер биш дээ энэ 366-р ангидаа цаашид хатуу хариуцлага ...
    49.0.184.30
    Мэдэгдсэн Хариулах
  • Өвгөн шувуу 2017-04-27 11:51:21
    Энэ цэргйнхний боловсролд анхарачэ. Аль дээр үеин соц сэтгэлгэнэс салж чаддаггүй бүдүүлэг харанхуй дарга нар их бна. Одо чинь 21-р зуун шүдэ. MGLчуд бид цөөхүлэ...
    202.9.41.251
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-04-27 06:57:10
    Мал шиг сайдыг нь огцруулаач
    139.227.245.23
    Мэдэгдсэн Хариулах