Авто замын тусгай зөвшөөрөлтэй компаниудад хяналт шалгалт хийж байна
ам, тээврийн хөгжлийн яамнаас олгогдож байгаа “Авто зам, замын байгууламжийг барих, засварлах тусгай зөвшөөрөл олгох журам”-ын дагуу олгогдсон аж ахуйн нэгж байгууллагуудын чадавхийг тодорхойлох ажлын хэсэг байгуулагдан хяналт, шалгалт хийж байна.
 
Иймд нэр дурьдсан 564 тусгай зөвшөөрлийн хугацаа нь хүчинтэй байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагууд Зам, тээврийн хөгжлийн яамны 101 тоотод ирэх сарын 05-ны өдрийн дотор хандаж хяналт, шалгалтад хамрагдахыг зарлалаа.
 
  • Хяналт, шалгалтад хамрагдахаар ирэхдээ
  • Улсын бүртгэлийн гэрчилгээ;
  • Тусгай зөвшөөрөл;
  • Тоног төхөөрөмж, машин механизмын гэрчилгээ;
  • Татварын ерөнхий газраас 2013 оноос хойшхи татвар төлөлтийн байдлын тодорхойлолт;
  • Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт бүртгэлтэй ажилчдын тодорхойлолт;
  • Инженер, техникийн ажилчдын бүртгэл зэрэг бичиг баримт бүрдүүлж ирэх шаардлагатай аж.

Дээрх заасан хугацаанд ирж чадавхиа тодорхойлуулаагүй аж ахуйн нэгж байгууллагуудын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар буюу 62263197 дугаарын утсаар лавлах боломжтой.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • d 2017-04-27 06:32:31
    za Hentii aimgiin zam. Baynhongoriin zamiig tabisan kompaniud 0 shuu. Baynhongoriin zam tabisan kompani Gobialtairuu yabah zam barih geed nuuj ochson baih um