Агаар, орчны бохирдлыг бууруулах тусгай төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэнэ

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IX хуралдаан эхэллээ.

Хуралдаанаар Агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тусгай төлөвлөгөөний биелэлт, Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байршуулахад дагаж мөрдөх журмыг шинэчлэн батлах тухай, Нийслэлийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг үндсэн гурван асуудлыг хэлэлцэх юм.

Мөн өнгөрсөн VIII хуралдаанаар Ардчилсан намын бүлгээс завсарлага авсан “НИТХ, түүний бүтцийн байгууллагын дүрэм, хуралдааны дэгд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” асуудлыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй хэлэлцэх санал оруулснаар нийт дөрвөн асуудлыг хэлэлцэх юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.