Мэдэгдэл
Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийн асуудлаар гарсан зөрчилд 10-100 сая хүртэл төгрөгийн торгууль ногдуулахаар тусгасан нь эдийн засаг, эрх мэдэл, улс төрийн цагдан хяналт бөгөөд ардчиллын амин сүнс болсон иргэдийн мэдэх эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдсан ноцтой үйлдэл гэж бид үзэж байна. Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн мэдээлэл олж авах, түгээх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн эсрэг аливаа үйлдлийг Монголын хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарт ажиллагсад тууштай эсэргүүцэх эв санааны нэгдлээ энэхүү мэдэгдлээр илэрхийлж байна.

Сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбарын үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж батлан гаргахдаа мэргэжлийн холбоод, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн саналыг заавал авч тусгадаг улс төрийн соёлыг сэргээхийг УИХ, Засгийн газраас шаардаж байна.
 
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл
Хэвлэл мэдээллийн зөвлөл
Өдөр тутмын сонинуудын холбоо
Монголын телевизүүдийн холбоо
Монголын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо
Монголын сайтын холбоо
Мэдээллийн сайтуудын ассоциаци
Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо
Мэдээллийн тэргүүлэгч сайтуудын холбоо
Хэвлэл мэдээллийн эздийн холбоо
Глоб интернэшнл ТББ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2017-04-28 00:34:08
    Сэтгуулчийн нэр тор шалдаа хуртэл буусан яагаад гэвэл худла гутэглэг холсоор захиалгаар байнга бичдэг болсон болхоор
  • Zochin 2017-04-27 07:44:38
    Gutgehgui bai lda yagaad surjigneed baigaan esvel bid gutgeh yostoi geed bgaamuu
  • !! 2017-04-27 06:43:56
    Санаатай гүтгэлэгт хариуцлага ногдох нь зүйн хэрэг!! Гагцхүү шударга шүүмжлэлийг гүтгэлэг хэмээн мушгин гуйвуулж хатуу шийтгэлээр дарангуйлах аюул бий шүү!!
  • ы 2017-04-27 06:28:39
    хаалтын гэрээ, захиалгат нийтлэл, хов жив, амьдралын хар барааныг OLLOO-гоос уншдаг болсон. Уул нь танай уриа - Гэрэл гэгээ шүү дээ. Мэдээгээ тоолоод үз.
  • Setguul ch ner zuusen hooson tolgoinuuda 2017-04-27 06:13:45
    ene sonin, setguul, televileer garch baigaa materialuud bugd aldaatai medeelel ni huuduutai ur chadwar yu ch baihgui yu bicheed baigaagaach oilogdoggui iim l s...
  • зочин 2017-04-27 06:02:34
    за та нар битгий хуцааа хүн захиалгаар гүтгэнэ тэгээд бас торгуулахгүй байх санаатай сэтгүүлч нарт ёс зүй гэж ер байхгүй бүгд худалдагдсан
  • Tod 2017-04-27 05:43:40
    Uursundun ashigtai huuli bish uu?
  • SS 2017-04-27 05:10:37
    JAAHAN HYAZGAARLAH NI ZUV! HETERHII DUR ZORGOOROO HENIIG CH HAMAAGUI MUULAHAA BOLIH HEREGTEI
  • TUR 2017-04-27 04:18:39
    hevleliinhen mungunii hoinoos ulairch hunii ner turd halddag ni hudlaa yum uu hyazgaarlah ni zuv sh de
  • unshigch 2017-04-27 03:59:57
    erh medelmnuud setguulchdiis yanz bureer daramtlah zanalhiileh n engiin uzegdel
  • Батаа 2017-04-27 03:56:13
    Ард түмний тархи худал зүйлээр бүү угаа гагцхүү үнэнийг л бич