Ирэх сарын 1-ээс гадаадад байгаа иргэд сонгуульд оролцох эсэхээ мэдэгдэж, бүртгүүлнэ
Ирэх долоо хоногт Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд ирэх сарын 1-нд Аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга нарт зориулсан сургалт-семинар СЕХ-ны байранд болно.

Мөн  энэ сарын 2-оос өмнө зарим байгууллага, тухайлбал, Улсын дээд шүүх эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон сонгуулийн насны иргэдийн мэдээллийг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага нь санал авах өдөр хорих болон баривчлах газарт ял эдэлж байгаа сонгуулийн насны иргэдийн мэдээллийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх аж.

Түүнчлэн ирэх сарын 1-ээс эхлэн 20 хоног гадаадад байгаа иргэд дипломат төлөөлөгчийн газарт биечлэн очиж эсхүл шуудан буюу цахим шуудан, факсаар сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлэх ажиллагаа үргэлжлэнэ.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.