“Япон дахь Монголын докторын оюутан, судлаачдын анхдугаар эрдэм-шинжилгээний форум” болно
“Япон дахь Монголын докторын оюутан, судлаачдын анхдугаар эрдэм-шинжилгээний форум” ирэх сарын  5, 6-ны өдрүүдэд Токио хотноо зохион байгуулагдахаар болжээ.  “Япон дахь докторын оюутан, судлаачдын бүлгэм”-ээс тус улсад суугаа Монголын элчин сайдын яамтай хамтран “Нэг тэмүүлэл, нэг зорилгын төлөө хамтдаа” уриан дор энэхүү форумыг зохион байгуулах байгаа аж.  

Уг форумыг илтгэл, хэлэлцүүлэг, дугуй ширээний ярилцлага, мэдээлэл зөвлөгөөний цаг зэрэг олон хэлбэрээр зохион байгуулах ба докторын түвшний судлаачдаас гадна Японд сурч амьдарч буй оюутан залуус нээлттэй  юм. Форумд нийт 15 судлаач илтгэл хэлэлцүүлэх бөгөөд Хоккайдо, Кансай, Кюүшү, Канто зэрэг Японы өнцөг булан бүрээс анагаах, боловсрол, эдийн засаг, геологи, физик, биологи зэрэг төрөл бүрийн салбарын төлөөлөл оролцох юм. Түүнчлэн форумд урилгаар Японы Монголч эрдэмтэдээс оролцож лекц тавихын зэрэгцээ оюутан судлаачидтай хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Монгол улсаас Япон улсын их дээд сургууль, тэр дундаа докторын сургалтанд суралцахаар ирсэн оюутны тоо сүүлийн арван жилд өсөх хандлагатай болж байгаа аж. 2015 оны байдлаар Японы докторын түвшний сургалтад 157 хүн хамрагдан эрүүл мэнд, инженер технологи, физик, хими, хөдөө аж ахуй, нийгэм, хүмүүнлэг, боловсрол судлал зэрэг төрөл бүрийн салбар, чиглэлээр Японы өнцөг булан бүрт сурч, ажиллаж амьдарч судалгаа гарчээ. Тиймээс эрдэм шинжилгээний форум зохион байгуулж, харилцан мэдлэг туршлагаа солилцон өөрсдийн салбар шинжлэх ухааны хүрээнд хийж буй судалгаа-шинжилгээний ажлын зорилго, явц, үр дүн, ач холбогдлын талаар нийтэд илтгэн танилцуулах, харилцан ярилцах боломж олгох нь Монгол-Японы харилцаа төдийгүй Монголын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой юм.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.