Мэдээллийн сайтууд Зөрчлийн хуулийг эсэргүүцэж, нүүр хуудсаа харлууллаа
Өчигдөр орой ихэнх томоохон арилжааны телевизүүд эфирээ түр хааж, "Иргэдийн мэдэх эрхэнд онц аюул учирлаа" гэсэн сануулгыг эрх баригчдад өглөө.

Учир нь энэ долоо хоногт Хууль зүйн байнгын хороогоор анхны хэлэлцүүлгийг үеэр  Зөрчлийн тухай хуульд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, твиттер, фэйсбүүкээр хүн гүтгэвэл 10-20 сая төгрөгөөр торгох заалт оруулах санал гаргаж, дэмжигдсэн. Иймээс телевизүүд эфирээ нэг цагийн хугацаанд хаахад хүрсэн юм. Тэгвэл өнөөдөр Зөрчлийн тухай хуулийг дээрх заалтыг эсэргүүцэж өдөр тутмын томоохон сонингууд болон olloo.mn, news.mn, 24tsag.mn, shuud.mn, chuhal.mn breakingnews.mn гэх зэрэг 20-иод мэдээллийн сайтууд нүүр хуудсаа харлуулж "Иргэдийн мэдэх эрхэнд онц аюул учирлаа" гэсэн сануулгыг эрх баригчдад өгч, эсэргүүцэлд нэгдлээ.  

Зөрчлийн тухай анхны хэлэлцүүлгийг өнөөдөр чуулганы хуралдаанаар хийнэ.
 

Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 001 2017-04-27 04:16:07
    Би л лав дэмжиж байгаа, сүүлийн үед худлаа ярьж, хүн гүтгэх нь бүр хэрээс хэтэрсэн. Батлагдаагүй зүйлийг чалчихгүй байхад болно биз дээ
    103.229.122.106
    Мэдэгдсэн Хариулах
  • хуульч 2017-04-27 03:09:21
    Өөрийн үнэт зүйл, үзэл бодолгүй ХӨЛСНИЙ СЭТГҮҮЛЧДИЙН уршигаар УИХ-Д ТААЛАМЖГҮЙ АСУУДАЛ ЯРИГДСАН БОЛОЛТОЙ ЮМ АА ДАА ???
    202.9.43.197
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-04-27 02:48:28
    Хүн гүтгэдэг гэдгээ баталж байгаа хэлбэр юм байна гэж ойлгогдож байна. Гүтгэх эрхийг тань хуульчилж болохгүй л дээ
    202.9.41.73
    Мэдэгдсэн Хариулах
  • Батаа 2017-04-27 02:46:35
    Та нар зөвхөн үнэнийг л бич ард түмэн ч үүнийг л хүсэж байгаа
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • Бима 2017-04-27 02:02:43
    эсэргүүцлээ эрх баригчдад илэрхийл. энэ арга чинь иргэдийн мэдээлэл эрхийг жинхэнэ хааж байна. тэнэг арга б-а. ажил асар их саад хийж байна. өөр зохимжтой арга ...
    183.81.171.99
    Мэдэгдсэн Хариулах