60 гаруй оюутнуудыг бүртгэжээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан. Энэхүү зорилтын хүрээнд Нийслэлийн харьяа агентлагууд Д.Сүхбаатарын талбайд иргэдэд үйл ажиллагаагаа сурталчлах, мэдээлэл, төрийн үйлчилгээг ойртуулах зорилгоор нээлттэй хаалганы өдөрлөгийг дөрөвдүгээр сарын 24-өөс эхлэн зохион байгуулж байна.

Өнөөдөр Нийслэлийн Аялал жуулчлалын газраас тус өдөрлөгийг зохион байгуулж, иргэдэд аялал жуулчлал, соёлын үйлчилгээг хүргэлээ.

Өдөрлөгийн үеэр зочид буудал, жуулчны бааз, амралтын газрын үйл ажиллагааг эрхлэх хүсэлтэй 50 гаруй иргэд, аж ахуйн нэгжид  эрх зүй, стандартын зөвлөмжийг өгч, гарын авлага материал түгээх, гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулжээ.

Мөн жуулчны улирлын хугацаанд “Жуулчинд ээлтэй Оюутан цагдаа-2017” арга хэмжээ”-нд оролцох сонирхолтой их, дээд сургуулийн аялал жуулчлал, олон улс, гадаад хэлний ангийн 60 гаруй оюутнуудыг бүртгэж, мэдээлэл өгсөн байна.

Б.Орхон




 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.