Богд ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа

Хаврын хуурайшилтын үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байна. Тухайлбал, өчигдөр Баянзүрх  дүүргийн 11 дүгээр хороо Богд хан уулын Шавартын хоолойн Пинтийн аманд ой хээрийн түймэр гарлаа гэсэн дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн Гал түймэр унтраах аврах 63, 35 дугаар анги,  Налайх дүүргийн Гал түймэр унтраах аврах 28 дугаар ангиуд ажиллав.

Нийт 68 алба хаагч, 8 техник хэрэгсэлтэйгээр шуурхай ажиллаж Пинтийн аманд гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраасан байна. Түймэрт 5,5  орчим га талбай өртсөн бөгөөд гал гарсан шалтгаан, нөхцлийг тодруулахаар дүүрэг дэх Цагдаагийн III хэлтэс ажиллаж байгаа юм.

Дүүргийн Онцгой комисс болон Онцгой байдлын хэлтсээс иргэдийг галын аюулгүй байдлаа сайтар хангаж, асаасан гал, шүдэнз, татсан тамхины иш, цог, нурмыг бүрэн унтраах, ой, хээр болон ил задгай газар гал түлэхгүй байхыг анхаарууллаа хэмээн Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • olon zyyn jiliin tyrsid minii ard tymen  2017-04-27 09:05:39
    Pranzad Darhan chaaztai gazar heniig ch oruulddaggyi!!!getel galdan sataaj baidag yhamsar Mongol hynd l bna!yrgeljiin Darhlagdsan gazar oron syy!!!zyyn zyynaara...
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах
  • gaya 2017-04-26 15:40:28
    Энэ түймрийг ЗХ 303 ангийн хамт олон унтраалаа,тэдэнд ажилын амжилт хүсье
    66.181.187.66
    Мэдэгдсэн Хариулах