Х.Бадамсүрэн хэвлэлийнхнээс зугтав

Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн урт хугацаанд хэвлэлээс нуугдсаны эцэст урьдчилан зохион байгуулсан хэвлэлийн хурлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд зарлалаа. Харамсалтай нь энэ хурал тэдний сценарийн дагуу яваагүй тул Х.Бадамсүрэн яамны газрын дарга, мэргэжилтнүүдээр “хамгаалуулан” зугтах шахам хурлын танхимаас гарлаа. Хэвлэлийн хурлын үеэр нийгэмд зайлшгүй хариулт шаардсан Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын хэмжээ хязгааргүй тансаглалын талаарх сэтгүүлчдийн асуултаас албаны хүмүүс бүрэлдэхүүнээрээ бултаж, булзааруулж байв. Мөн сэтгүүлчдийн микрофоныг шууд хааж, асуултыг бүдүүлгээр таслах мэтээр Х.Бадамсүрэнг хамгаалах ажилтнуудын сандралын байдалд хурал өрнөлөө.

Сэтгүүлчид, “Улс орны эдийн засаг хямралтай байгаа энэ үед та өөрийн өндөр цалин хангамжаасаа татгалзаж, иргэний зориг гаргаж чадах уу”, “Өөртөө машин авсан, гэртээ 180 сая төгрөгөөр тавилга авсан баримтад ямар тайлбар өгөх вэ” “Эрдэнэт шилэн дансны хуулийг хэзээ хэрэгжүүлж эхлэх вэ” гэх зэрэг асуудлыг дахин давтан асуусан ч хангалттай хариулт өгсөнгүй. Тэрээр нэгэнт дэлгэгдсэн хөдөлшгүй баримтыг няцааж чадаагүй. “Өөр хэн ч байсан, иргэн Дорж ч ирсэн эдлэх л байсан” гэж тансаглалаа тайлбарласан нь буруудсан бололтой, яамны албан тушаалтны заавраар хурлыг шууд дуусгав. Өчигдөрхөн түүнд “жингэр” гэж цоллуулсан сэтгүүлчид баримт тайлбар, асуултын хариултаа нэхсээр, харин “хамгаалагчдаар” хүрээлүүлсэн Х.Бадамсүрэн “сүүлээ хавчин” зугтаж гарсан юм.

Эх сурвалж: ubinfo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сүрэн 2017-07-16 13:21:15
    Энэ нөхөр чинь Монгол хүн мөн үү
  • ZOCHIN  2017-04-26 14:52:36
    HAA DAIRALDSAN GAZAR N OMHII ONDOG ,MUUDSAN ULAAN LOOL HOGTCORSON GURILAAR SHIDEH HEREGTEI.CHAVGANTC TCARAITIIG.
  • zochin 2017-04-26 11:04:47
    shorond ni hataa bie ni muudaad .....
  • zochin 2017-04-26 10:36:23
    monrosd baihiin hel amand orood l bariwchilgaa murdun bolonguut l bie ni muudlaa l geed garsan bizdee. yasan ch etses tugsgulgu ishunaliin dew bolchihson hunbe
  • user 2017-04-26 10:05:17
    МАН -ы нэг л дүр. Бусад нь ч ялгаагүй бололтой.
  • мебель авсанд мөнх унтуулчихая 2017-04-26 10:04:05
    мебель авсанд мөнх унтуулчихая. тэгээд тэр юмаасаа аваад гарахыг нь харая
  • mongol emee 2017-04-26 10:00:42
    MAN iinxanii niitleg dvr Badamsvren. Xuuli zorchij vxen xatan zvtgvvlj baij absanii uchriig oilgob uu? Elbej idej ebxej tvriilj baix gej thvvdee.
  • MONROSZWETMET 2017-04-26 09:36:23
    Mon Ros Zwet Metad baihaasaa l mongnii asuudal daguuldag baisab sh dee ene nohor !!!
    • Зочин 2017-04-26 10:33:25
      Монросцветмет-н захирал байхдаа эхнэрийнхээ компанид мөнгө шилжүүлсэн хэргээр ял авч байсан хүн дээ.
  • ы 2017-04-26 09:30:40
    Сэтгүүлчид мундаг байна.