120 хүүхдийн ортой шинэ цэцэрлэг үүдээ нээлээ
Баянгол дүүргийн 17 дугаар хороонд 120 хүүхдийн хүчин чадал бүхий 242 дугаар цэцэрлэг шинээр үүд хаалгаа нээв.

Цэцэрлэгийн үйл ажиллагааг нээснээр тус хорооны хамран сургах тойргийн сургуулийн өмнөх насны 127 хүүхдийг хамруулан, хичээл сургалтын үйл ажиллагааг энэ сарын 24-нөөс явуулж эхлээд байна. Тус цэцэрлэгийн эрхлэгч Н.Долгормаа, “Манай хамт олон боловсролын чанарын шинэчлэлийн суурь үзэл баримтлал болсон “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх” бодлогыг чанартай хэрэгжүүлэхийн тулд итгэл зүтгэл, сэтгэлээрээ нэгдэн ажиллах болно” гэв.

Тус цэцэрлэгийн байрны бүтээн босголтыг 1.3 тэрбум төгрөгийн нийслэлийн хөрөнгө оруулалтаар “Наранбулаг” ХХК-ийн хамт олон хийж гүйцэтгэсэн байна.

Нийслэлийн хэмжээнд 26 хороо цэцэрлэггүй байгаа бөгөөд эдгээрээс тус хороо цэцэрлэгтэй болсноор дараагийн хороог цэцэрлэгтэй болгох үйл явц өрнөх юм.

Нээлтийн ажиллагаанд нийслэлийн  Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн ИТХ-ын нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал, дүүргийн Засаг даргын орлогч Г.Нарангэрэл, нийслэлийн Боловсролын газрын санхүү, хөрөнгө оруулалт төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Энхтөр, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ц.Шижиртуяа болон дүүргийн төр захиргааны байгууллагын ажилтнууд,  иргэд, эцэг эхийн төлөөлөл оролцов.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.