Түймрийг цурманд оруулжээ
Богд Уулын Нүхтийн аманд ой хээрийн түймэр гарсан талаар бид өмнө мэдээлсэн. Одоогоор түймрийн голомтод НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 30, 65 дугаар анги, Нийслэлийн Аврах 105, Аврах тусгай анги зэрэг найман анги, салбарын нийт 190 гаруй албан хаагч ажиллаж байна. Урьдчилсан байдлаар түймэрт 7-8 га талбай шатсан гэсэн мэдээллийг түймрийн голомтод ажиллаж байгаа албан хаагчид өглөө.

Модны хаяанаас эхэлж шатсан түймэр тархаж ой руугаа нилээд орсон байдалтай байгаа юм байна.

Албан хаагчид шуурхай ажиллан түймрийн тархалтыг зогсоож цурманд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна гэж НОБГ-аас мэдээллээ.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.