Улиастайн зам ачаалал ихтэй байна

Улиастай чиглэлийн автозамд осол гарсны улмаас тухайн хэсэгт замын хөдөлгөөний ачаалал их байна гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

Тодруулбал, өнөөдөр 13 цагийн орчим Баянзүрх дүүргийн нутаг Улиастайн салдаг уулзвараас цааш 500 метрт  H.Country маркийн автобус T.Prius маркийн 2 автомашинтай мөргөлдөж, зорчигч нарын гурван хүүхэд гэмтжээ. Уг ослын улмаас тус чиглэлийн автозамд хөдөлгөөний ачаалал нэмэгсэнийг замын цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан зохицуулж байгаа боловч тээврийн хэрэгслийн хөдөлгөөн удаашралтай байгаа аж.

Иймд иргэд дээрх чиглэлд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохоос гадна өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ баримталж, хөдөлгөөнд сахилга соёлтой оролцохыг зөвлөж байна.


Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.