Б.Саранчимэг: Сурагчдийн үдийн хоолонд баяжуулсан хүнс хэрэглэмээр байна
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ.

Эрүүл мэндийн яамнаас 2016 онд явуулсан хүн амын хоол тэжээлийн үндэсний тавдугаар судалгаагаар 0-5 насны хүүхдийн 4,7 хувь нь  өсөлтийн хоцрогдолтой, 15-64 насны хүн амын 54,4 хувь нь жингийн илүүдэлтэй, 26-64 насны хүн амын 61,7 хувь нь цусан дахь холестерины хэмжээ ихсэх эрсдэлтэй байна. Улсын хэмжээнд нас баралтын 80 хувь нь зохисгүй хооллолтоос үүдэлтэй байгаа юм.

Иймд Баяжуулсан хүнсний тухай хуулиар дамжуулан хүнсний шимт, тэжээллэг чанарыг нэмэгдүүлэх, улмаар хүн амын эрүүл мэндийг сайжруулах, импортын хүнсний бүтээгдэхүүнийг орлох, улмаар өөрийн орны байгалийн гаралтай нөөцийг ашиглан баяжуулсан бэлдмэл гарган экспортлох эрхзүйн орчин бүрдүүлэх эдийн засгийн ач холбогдолтой хууль болно гэж үзэж байна.

Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “Сурагчдын үдийн цай, цэцэрлэгүүдийг эрүүл, баяжуулсан хоол хүнсээр хангахад анхаарал тавих хэрэгтэй” гэсэн юм.


 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.