Эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд борц үйлдвэрлэж байжээ

Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс тус дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бага-асгат” ХХК-ийн борцны үйлдвэрт хяналт шалгалт хийжээ.
 
Шалгалтаар тус үйлдвэр нь зориулалтын бус байранд ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогдсон байна.

Иймд тус үйлдвэр нь Монгол Улсын Хүнсний тухай хуулийн 10.1.2 , Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6.5 дах заалтыг тус тус зөрчсөн тул улсын байцаагчийн актаар үйл ажиллагааг нь зогсоожээ.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.