Сэтгүүлчид жингэр биш шүү, Х.Бадамсүрэн дарга аа
Х.Бадамсүрэн өөрийгөө өмөөрсөн төлбөртэй нийтлэлдээ хэрээс хэтэрсэн тансаглалынх нь баримтуудыг эрэн сурвалжилж бичсэн сэтгүүлчдийг жингэр хуцахтай зүйрлэв. Түүнийг өөртөө өндөр цалин тогтоолгож, шинэ машин авсан, шинэ байр засуулсан, шинэ тавилгаар тансагласан, шинэ туслах, зөвлөхүүдээр тойруулсаныг сэтгүүлчид мэдсэн ч нуугаад өнгөрөх ёстой байв уу. Төрийн мөнгөөр тансагла гэж тэд бичиж ятгаа юу.

Х.Бадамсүрэнгийн анхны тушаалаасаа эхэлж өөрийгөө эрхлүүлсэн үйлдлүүд нь амгалан хүчирхэг жингийн цуваа юм гэж үү. Түүнийг нь шүүмжилж, олон нийтэд үнэнийг дэлгэсэн сэтгүүлчид жингэр болж таарах уу. “Эрх баригч намын томилгоогоор, тусгай даалгавартай ирсэн намайг хэн ч юу ч барахгүй” гэдэгтээ бат итгэлтэй учраас баримт дэлгэсэн шүүмжлэлийг жингэр хуцахын дайтай тоохгүй гэдгээ илэрхийлсэн үү. Тэгвэл танд хэлчихье, сэтгүүлчид жингийн цуваа дагаж хуцдаг жингэр биш шүү.
Э.Бат
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-04-27 03:40:06
    zov l helsen baina sh dee.setguulchid chiny ugaasaa l mungunii humuus bolson sh dee. Neg l ih setguulchiin erh yarisan humuus. oorsdoo hunii erhend ih halddag
  • МОНГОЛ 2017-04-27 02:52:20
    АРДЫН НАМ АЛИАЛЧИХ ЮМ БАЙНА Л ДАА.
  • naruto 2017-04-26 14:28:41
    ийм ёс зүйгүй хуцмалуудыг зайлуулах хэрэгтэй
  • emegtei 2017-04-26 10:04:39
    Ene nuhur Turd halgaatai nuhur yum bish uu? Ochson gazar bolgon doo asuudal usgeed bdgiin bish uu>?Sonin tovarish be? Er yum bj yaasan shunaltai muuhai er be!!
  • ikhe yum bodoj gene ene muu setgyylch ne 2017-04-26 08:14:29
    Setgyylchid bol jingerees gadna habnyyd baihgyi yu?ta nariig hen toodog yum be?Baychyyd chini hezee tooj bailaa!Setgyylch ta boditoi yuman deer cheh baisn bol,N...
    • mongol emee 2017-04-26 10:10:08
      Usan tolgoit mini setgvvlchidiig 4 dex zasaglal gej nerledgiig medexgvj yu? Cham chig ym yaj ch medex be dee. Busdiin vldeesen ugaadasaar xoolloj goloo zogoodog...
      • mongol emee 2017-04-26 10:12:41
        baychuudad dolignij amia tejeedeg ergvv yu chi? Ooroo yu bichsenee ergeed neg unth daa.
  • Ас 2017-04-26 05:22:17
    Ажилчид өлсөж байхад дарга нар нь 300 саяар жип авч хоорондоо бэлэглээд л
  • 111 2017-04-26 04:45:04
    ажилчид өлөн зэлмүүн байгаа шүү, цалин хэзээ нэмэх бэ?