Чихэр агуулсан ундааны татварыг нэмэх саналыг Сангийн яаманд хүргүүлжээ
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн А. Ундраа нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн  Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Баяжуулсан хүнсний тухай хуулиар дамжуулан хүнсний шимт, тэжээллэг чанарыг нэмэгдүүлэх, улмаар хүн амын эрүүл мэндийг сайжруулах нийгмийн, импортын хүнсний бүтээгдэхүүнийг орлох, улмаар өөрийн орны байгалийн гаралтай нөөцийг ашиглан баяжуулсан бэлдмэл гарган экспортлох эдийн засгийн ач холбогдолтой юм байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн А.Сүхбат “Хуулийн төслийн 1.1 дүгээр хүн амын эрүүл мэндийг хамгаалах гэсэн байна. Үүнтэй холбогдуулан нэг санал байна. Хүнс  баяжуулалт болон хориглох хоол хүнсний хууль гэсэн нэртэй байж болох уу? ОХУ гэхэд генийн өөрчлөлтэй хоол хүнсийг импортыг оруулахыг хориглосон хуультай. Тэд дотоод нөөц бололцоогоороо хүнсний хэрэгцээгээ хангаж чадаж байна.
Тэгвэл үүнтэй холбоотой хэд хэдэн асуулт байна. Монгол Улс дотоодын нөөц бололцоогоороо хүнсний бүтээгдэхүүнийхээ хэдэн хувийг хангаж чадаж байгаа вэ? Хувиргасан амьд организм генийн өөрчлөлттэй хоол хүнсэнд хамаарч байгаа кола, спрайт, хийжүүлсэн ундаанд хязгаарлалт тавих болсон юм биш үү. Мөн Д витамины асуудлыг яаж шийдэж байгаа вэ?” гэлээ.

Гишүүний Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн хариулт өглөө. Тэрбээр “Хувиргасан амьд организм генийн өөрчлөлт бүтээгдэхүүнийг манай оронд түгээмэл хэрэглэдэг. Гэхдээ эдгээр бүтээгдэхүүн бүгд эрүүл мэндэд хортой гэж ойлгож болохгүй. Эдгээрийг био инженерчлэлийн аргаар гаргаж авсан хүнсний хомстлыг шийдвэрлэхэд чухал үүрэгтэй бүтээгдэхүүнд. Хувиргасан амьд организм генийн өөрчлөлттэй хоол хүнсийг бүртгэх хүсэлтийг ХХААХҮ-ын яаманд хүргүүлээд нэлээдгүй удаж байна. Асуудлыг шийдвэрлэнэ гэж найдаж байна. Хийжүүлсэн ундаа бол хүнд шаардлагатай хүнс биш. Дэлхийн бусад оронд энэ бүтээгдэхүүний татварыг нэмэх замаар асуудлыг шийдвэрлэсэн байна. Эдийн засгийн хямралтай энэ үед чихэр агуулсан ундааны татварыг нэмэгдүүлэх саналыг Сангийн яаманд хүргүүлсэн. Нэг литр чихэр агуулсан ундаанд 100 төгрөгийн татвар ногдуулахад жилдээ улсын төсөв 40 тэрбум төгрөгийн орлого оруулах тооцоог эрдэмтэд гаргасан байна. Сүүлийн жилүүдэд чихэр ундаа жүүсний үйлдвэрлэл нэмэгдэж байгаа. Манай орны хувьд Д амин дэмийн асуудал анхаарал татаж байна. Д амин дэмээр хүнсийг баяжуулах замаар хэрэглэх нь хөнгөн бөгөөд эрсдэл багатай” гэсэн юм.
 

П.ГОО
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-04-27 12:32:36
    Дундаж болон дунджаас доогуур амьдралтай хүмүүс ориг эрүүл хүнс тэр бүр хэрэглэж чаддаггүй. Хүүхдүүдээ баярлуулах гэж ундаа шүүс, чихэр печень л авдаг шүү дээ
  • Naizuudaa 2017-04-26 17:44:10
    Nuguu talaas n eruul huns uildverlegchidee uramshuulah bodlogo barimaar yum. Oiriin jiluuded dahij yamar ch tatvar nemeh talaar sonsmoorgui baina
  • Irgen 2017-04-26 10:18:57
    Haha. Chadhimu. Mcs shuud darnasht iim tenguudiig
  • Өвгөн 2017-04-26 07:43:03
    Энэ зөв асуудал, коко колоог хэрэгцээнээс хасаж үйлдвэрүүдийг хаах саналтай байна
  • irgen 2017-04-26 07:00:14
    tatvaraa nemeed l bai
  • bi 2017-04-26 05:54:27
    muusain sarmagchinguudaa tatvar nemehees uur tusuvuu burduuleh arga oldohgui bna uu. 76 malaa ta nariig ,tatvar nemj ard tumendee daramt uchruul gej so...
  • иргэн 2017-04-26 05:42:03
    Өөр хийж санаачилах юм олдохгүй байгаа юм байхдаа
  • Irgen 2017-04-26 05:37:33
    Davstai us uulgaad baij dee huuhduuddee.
  • Зочин 2017-04-26 05:11:42
    Татвар нэмнэ л гэх юм. Өрхийн орлогын түвшин ямар байгаа. Яаж амь амьдрал зогоож байгаа билээ. татвар бууруулна гэсэн сэтгэл байна уу...