Сайд нарт агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан үүрэг өглөө
Засгийн газрын гишүүн, сайд нар агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг хуульчилсан. Иймд яамдын чиг үүрэгт асуудал тусгагдсанаар салбарын онцлогт уялдсан агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломж бүрдэхээс гадна агаарын бохирдлын эсрэг нэгдмэл үйл ажиллагааны эрх зүйн үндэс бий болж байна.

Үүнтэй холбогдуулан Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар сайд нарт дараах арга хэмжээг авч ажиллахыг үүрэг болголоо.

Үүнд:

·      - Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг эрхэлсэн салбартаа зохион байгуулах, тус асуудлыг хариуцан ажиллах албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтод тусган хэрэгжүүлэх, харьяа агентлаг, байгууллагад үүрэг, чиглэл өгөх

·     - Салбарын харьяа байгууллага, нэгжийн обьектуудын түүхий нүүрсний хэрэглээ, халаалтын зуухны судалгаа хийж, ашиглалтын нийт талбайн хэмжээ, түүнд зарцуулагдаж буй зардал, дулаан алдагдлыг бууруулах үе шаттай арга хэмжээг хэрэгжүүлэх, эзэмшил талбайд мод тарих, зүлэгжүүлэх ажил зохион байгуулах

·     - Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороонд цаашид хийгдэх ажлын төлөвлөгөөг хүргүүлж, ажлын явцын байдлын талаар тогтмол тайлагнахыг үүрэг болголоо.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • агаарын сайхан хөдөө байна 2014-07-29 13:40:57
    бүх сайд уулан дээр гараад сэвбээс агаар тунгалагшина. өөр арга байхгүй. аль эсвэл хотын төвлөрлийг сааруулж тараа.