29-р сургуулийн захирал Б.Батсайханыг ажлаас нь чөлөөллөө
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 29-р тусгай дунд сургуульд үүсээд буй асуудалтай холбогдуулан тус сургуулийн захирал Б.Батсайханыг ажлаас нь чөлөөлжээ. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа  дөнгөж сая мэдээллээ.
 
Тэрбээр “29 дүгээр сургууль дээр үүсээд буй нөхцөл, зөрчилтэй холбогдуулан НЗДТГ-аас захирамж гаргалаа. Өчигдөр буюу  БСШУСЯ-ны сайдын 101 дүгээр тушаалын дагуу гарсан ажлын хэсгийн дүгнэлттэй танилцлаа. Ингээд бид өнөөдрөөс эхлэн 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайханыг ажлын хариуцлага алдсан гэж үзэж ажлаас нь чөлөөллөө” гэв.
 
29-р сургуулийн сурагчид   багш нар нь дохионы хэлээр хичээлээ заадаггүйгээс болж ерөнхий мэдлэгээ бүрэн эзэмшиж чадахгүй   төгсдөг тухайгаа удаа дараа мэдэгдэж, эсэргүүцлийн жагсаал хүртэл зохион байгуулсан билээ.
 
Сурагчдын ярьж буйгаар тэд зөвхөн хуулан бичлэг хийдэг бөгөөд 40 үгтэй зохион бичлэг хийх, 100-гийн дотор нэмж хасаж, үржүүлж  чадахаас өөр ямар ч мэдлэг эзэмшилгүй төгсдөг аж. Энэ нь тус сургуулийн багш нар сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн эх хэл болсон дохионы хэлийг эзэмшээгүйтэй холбоотой. Иймд сурагчид жирийн хүүхдүүдийн адил сурч боловсрох эрхээ эдлэхийн төлөө эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, хичээл хаялт зарласан билээ. Үүний үр дүнд тус сургуулийн сургалтын чанарын асуудал олон нийтийн анхаарлын төвд орж улмаар, БСШУСЯ-наас ажлын хэсэг гарч ажиллаж хэд хэдэн зөрчил илрүүлсэн. Ингээд тус сургуулийн захирал Б.Батсайханыг хариуцлага алдсан хэмээн үзэж, ажлаас нь чөлөөллөө. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bat 2017-04-26 12:02:06
    end setgegdel bichsen humuus horsson humuus bna
    59.153.114.57
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN 2017-04-26 11:19:04
    ZAHIRAL NI NASAARA BAGSHILSAN HUN SHDEE. HARVAAS BOLOVSROLIIN YAM NIHAN UURSDU YUGAA CH MDEHGUI HARIUTSLAGGGUI NUHUD BGA BZDE. BUGDED NI IJIL HARIUTSLAGA TOOTS...
    182.160.1.254
    Мэдэгдсэн Хариулах
  • Боловсролын яам МҮҮНийхэн болсон 2017-04-26 10:06:11
    Боловсролын яам МҮҮНийхэн болсон. яамныханыг бүгдийг нь халаж монгол ардыг сайдаар ажиллуул
    103.26.195.234
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-04-26 06:53:34
    buh udirdlagiig ni halaa estoi ajlaa meddeggui uls bdag am heruul ihtei surguuli daa chanar 0 emzeg huuhduudiig muu gehees arga baril muu
    43.242.242.140
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2017-04-26 05:45:02
    Ter zevuun ineegeed bsan erdenechimegtei ni hamt bolovsroliin said ch bas ogtsroh heregtei
    122.201.31.192
    Мэдэгдсэн Хариулах