ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл эхэллээ
2017-2018 оны хичээлийн жилд ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэн суралцах хүүхдүүдийн бүртгэл өнөөдрөөс эхэллээ. Бүртгэл тавдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ гэдгийг нийслэлийн Боловсролын газраас мэдээлж байна. 

Элсэгчдийн бүрдүүлэх материал:
Төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар
Эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхний  эх хувь болон хуулбар
3х4 хэмжээтэй 1 хувь чээж зураг
Шаардлагатай тохиолдолд  үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон лавлагааг үзнэ.

Жич: Эцэг эх болон асран хамгаалагч нь хүүхдийн хамт ирж бүртгүүлнэ.Эцэг эхийн иргэний үнэмлэх нь таны хүүхэд бүртгүүлэх сургуулийнхаа хамран сургах тойрогт багтсан эсэхийг гэрчилнэ. Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлнэ. Элсэгчдээс бүртгэлийн хураамж болон  бусад төлбөр авахгүй.
Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.