Ж.Батзандан: Баривчлах шийтгэлд маш болгоомжтой хандах ёстой
УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас дараах асуултад хариулт авлаа.

-Өнгөрсөн долоо хоног байнгын хорооны хуралдааны үеэр Зөрчлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үеэр завсарлага авсан. Завсарлагын хугацаанд хуулийг төслийг судлан, дүгнэлт гаргасан байх?

-Зөрчлийн хуулийн  шинэчилсэн найруулгын төсөлд хүний эрхийн зөрчил үүсэх нөхцөл бүрдүүлэх, хүний эрхийг дордуулсан байж болзошгүй заалтууд тусгагдсан гэсэн үндэслэлээр завсарлага авсан. Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг уг хуулийн төслийг судлан, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан. Энэ хүрээнд Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн талаар Хууль зүйн яам болон Хууль зүйн байнгын хорооны хуульчидтай санал солилцсон.

-Хуулийн байнгын хорооны өнөөдрийн /өчигдөр/ хуралдаанаар Зөрчлийн хуулийн  төсөл нэлээд өөрчлөгдөж орж ирсэнтэй холбогдуулан таны зүгээс саналууд хэлсэн. Энэ талаар?

- Зөрчлийн хуулийн  шинэчилсэн найруулгын төсөлд хэд хэдэн концевцийн зөрүү байсан. Үүнийг засаж залруулах нэгтгэх чиглэлээр ажиллаж байна.

Нэгдүгээрт, ямар үйлдлийг зөрчилд, ямар үйлдлийг гэмт хэрэгт тооцох вэ гэсэн маргаан байна.  Тухайлбал,  ямар хэмжээний хохирол учруулсан тохиолдол эрүүгийн гэмт хэрэгт орох вэ, ямар хэмжээний хохирол учруулсан үйлдлийг зөрчилд тооцох вэ гэх мэт хэд хэдэн маргаантай асуудлууд байсан. Энэ ерөнхийдөө цэгцлэгдэж байна.

Хоёр дахь маргаантай асуудал нь зөрчилд оногдуулах шийтгэлийн төрлүүд . Үндсэн төслөөрөө зөрчил бол торгох, эрх хасах гэсэн хоёр үндсэн шийтгэлтэй байя гэсэн саналыг Ардчилсан намын бүлэг дэмжиж байгаа. Ардын намын бүлэг зөрчилд 7-30 хоногийн баривчлах ял оногдуулъя гэдэг байдлаар оруулж ирсэн. Үүнийг бид эсэргүүцэж байгаа. Зөрчил гэдэг бол захиргааны хууль тогтоомжийг зөрчсөн бага хэмжээний хохирол учруулсан үйлдэл. Баривчлах ял гэдэг бол хүний үндсэн халдашгүй эрхэд халдаж байгаа хүнд шийтгэл. Баривчлах шийтгэлд бид маш болгоомжтой хандах ёстой. Таныг мансуурсан гэдэг үндэслэлээр зөрчлийн хэрэг үүсгээд шууд баривчилдаг болох гэж байна. Энэ буруу. Магадгүй, та нэг шар айраг уучхаад гудамжинд явж байх юм бол Ардын намынхны оруулж ирсэн төслөөр 30 хоног баривчлагдах нь. Үүнийг байнгын хорооны хуралдаан дээр эсэргүүцээд зогсоож чадлаа. Та гудамжинд хөзөр, аз турших тоглоом тоглосныхоо төлөө баривчлагдах нь. Бид энэ бүхнийг эсэргүүцэж байгаа. Зөрчлийн хуульд баривчлах ялыг бага хэрэглэх ёстой.

Гурав дахь нь хуулийн этгээд болон хувь хүнд зөрчлийн шийтгэл оногдуулахдаа давхардуулж оногдуулж болохгүй гэдэг асуудлыг бид тавьж байгаа.Хуулийн этгээдийг татан буулгаад хувь хүнд нь торгууль ногдуулдаг байж болохгүй. Аль нэгийг нь хэрэглэх ёстой.

Дөрөв дэх зарчмын байр суурь нь зөрчилд оногдуулах торгуулийн хэмжээг өндөр байна. Хуулийн этгээд 200 сая хүртэлх, хувь хүнд 200 сая хүртэлх торгууль оногдуулна гэж байгаа.  Үүнийг эргэн харах ёстой.

Тав дахь байр суурь бол 240 гаруй зөрчлийг хуулийн хэллэгээр буулган бичихдээ нэг стандартыг баримтлах ёстой. Тухайлбал, зарим зөрчилд  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн хэмжээний торгууль ногдуулна  гэсэн бол зарим зөрчилд 10 нэгжтэй / нэг нэгж нь 1000 төгрөг/тэнцэх хэмжээний торгууль ногдуулна гэсэн байна. Хууль зүйн техникийн хувьд олон янзын стандартыг хэрэглэсэн байна. Үүнийг засаж залруулж нэг стандарттай болго гэсэн шаардлага тавьж байгаа.

- Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид ирэх долоо хоногт албан ёсоор тодорч, Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлнэ. Нэр дэвшигчээ ямар байдлаар тодруулах бол?

-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах журмаа хуулийн хүрээнд баталсан байгаа. Эхлээд намын гишүүдээсээ саналыг нь авна. Дараа нь намын их хурлаараа санал хурааж шийдвэрлэнэ. Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах нь нарийвчилсан хуулийн зохицуулалттай. Нарийвчилсан процедуртай.

-АН-ын бүх гишүүдийн саналаар нэр дэвшигчээ тодруулна гэж ойлгож болох уу

 -Ардчилсан нам том реформ хийсэн. Аливаа нэр дэвшигчийг тодруулахдаа намынхаа томоохон бодлогын асуудлыг шийдэхдээ намынхаа гишүүдээс санал асуулга явуулна. Эсвэл намынхаа гишүүдийн дунд сонгууль явуулна гэсэн хоёр үндсэн хэлбэр байгаа. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулахдаа Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд нийцүүлэн сонгох ёстой. Нөгөө талаас Ардчилсан нам намын гишүүдээсээ асуудаг шинэ дүрмээ баримтлах ёстой. Тэгэхээр энэ хоёрын алтан дунджийг харгалзан үзэж нэр дэвшигчээ тодруулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. 

анай намаас Н.Алтанхуяг, Р.Амаржаргал, Э.Бат-Үүл, Л.Болд, Х.Баттулга, Д.Дорлигжав, Б.Батбаяр, Б.Жаргалсайхан нар өрсөлдөнө гэдгээ албан ёсоор болон албан бусаар илэрхийлээд байгаа. Таны хувьд эдгээр нэр дэвшигчдээсээ хэнийг илүү боломжтой гэж харж байна вэ?

-Тэрийг би мэдэхгүй. Ардчилсан намын нэр дэвшигчээ тодруулах процедурын дагуу нэр дэвшигч тодрох ёстой.

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • dsn 2017-04-26 13:17:20
    barih yostoi hunee barij chadahgui bj hudlaa huuli yri huvildaad yah yum be, ulsiin mungu luivardsan tomchuud toogoo aldaj bn,harin zarim n buur erunhiilegch bo...
    103.26.195.73
    Мэдэгдсэн Хариулах
  • bat 2017-04-26 12:24:31
    heterhii tuilshirah hereggui dee, heregtei l huil
    59.153.114.57
    Мэдэгдсэн Хариулах
  • munhnasan 2017-04-26 04:40:32
    zam teevriin yamnii turiin nariin bichgeer ajilladag ah ni barivchlsgdah gej bgaa ym bnlee
    66.181.186.55
    Мэдэгдсэн Хариулах