Хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудлаар хэвлэлийн хурал хийнэ

Өнөөдөр болох үйл явдлууд...

09:00 цагт: Дэлхийн Оюуны өмчийн байгууллага, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, БНСУ-ын Оюуны өмчийн газрын хамтран боловсруулсан журмын дагуу “Инновацийн шийдэл–бидний амьдралд” сэдэвт уралдаант шалгаруулалтыг гурав дахь жилдээ зохион байгуулсан. Тэгвэл энэхүү уралдааны эцсийн шалгаруулалт, шилдэг бүтээлийг тодруулах ёслол Мэдээлэл, технологийн үндэсний паркын гурван давхарын танхимд болно.
 
09:45 цагт: Валют арилжааны цахим талбарын нээлтийн үйл ажиллагаа “Туушин премьер” зочид буудалд болно.

10:00 цагт: “МУИС-ийн Хууль зүйн бодлогын хэлэлцүүлэг” форумын хоёр дахь цуврал “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл ба хүний эрх” сэдвээр явагдана. Хаана: Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хуульчдын танхим, 304 тоот

10:00 цагт: Олон улсын “Ворота в Азию 2017” 27 дахь удаагийн үзэсгэлэнгийн хүрээнд МҮХАҮТ-ын 507 тоот хурлын танхимд “Бизнес уулзалт” зохион байгуулагдана.
 
MN-Мэдээллийн төвд

11:00 цагт: “Монголын хүүхдийн ордон”-ы хэвийн үйл ажиллагаа алдагдаж, хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудлаар эцэг эхчүүд хэвлэлийнхэнд хандлаа.
 
Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт: Нийслэлийн ардчилсан намын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11:30 цагт: Улаанбаатар смарт карт ХХК-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
 
11:40 цагт: Хан-Уул дүүрэг "ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ ТАНХИМ"-тай боллоо. Уг танхимын нээлтийн арга хэмжээ Хан-Уул дүүргийн Соёлын ордонд болно
 
12:00 цагт: "MҮЭХ-с жагсаал цуглаан хийх шуурхай шийдвэр гаргаж, хэвлэлийн хурал зарлалаа. Хаана: МҮЭХ-ны төв байранд
 
14:00 цагт:  Байгаль орчны цуврал “Green talks” уулзалт, ярилцлагад “Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Уул уурхайн салбар дахь хувийн хэвшлийн үзэл бодол” судалгааны үр дүнг танилцуулна. Холбоо барих: 91995225
 
16:00 цагт: СУИС-ийн Бадмаараг ахлах сургуулийн Дүрслэх урлагийн ангийн сурагчдын “БИДНИЙ МӨРӨӨДӨЛ 2017” уран бүтээлийн үзэсгэлэн Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейд нээлтээ хийнэ.

Монгол Улсын гарааны бизнесүүдийн хөрөнгө оруулалт, орчин нөхцөлтэй танилцахаар АНУ-ын Цахиурын хөндийн хөрөнгө оруулагч Пол Брэгиел энэ сарын 25-27-ны өдрүүдэд тусгай хөтөлбөрт үйл ажиллагаанд оролцохоор хүрэлцэн ирээд байна.  Тэрбээр өнөөдөр өглөө Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад бараалхах бол үүний дараахан Монголын Бизнес Зөвлөлөөс зохион байгуулах инноваци ба боловсролын ажлын хэсгийн уулзалтанд оролцох юм. Түүнчлэн Venture Capital Fund үйл ажиллагаанд оролцож гарааны бизнес эрхлэгчдэд илтгэл тавина.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.