29-р сургуулийн багш нар  шаардлага хүргүүлжээ
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 29-р тусгай дунд сургуулийн сонсголын бэрхшээлтэй сурагчид өнгөрсөн сарын 27-ны өдөр  хичээл хаялт зарласан билээ. Тэд сургуулийнхаа багш нарыг дохионы хэлийг муу эзэмшсэн  үүнээс болж сурагчид хичээлээ ойлгохгүй, сайн сурч чадахгүй байна хэмээн мэдэгдсэн. Тэд энгийн хүүхдүүдийн адил чанартай боловсрол эзэмшихийн тулд багш нарыгаа дохионы хэлийг сайн эзэмших ёстой гэдэг шаардлага тавьсан юм. Мөн энэхүү жагсаалын  дараа тус сургуулийн нэгэн сурагч нэгэн ноцтой мэдээллийг хэвлэлийнхэнд дэлгэсэн юм.

Тухайн сурагчийн хэлсэнээр тус сургуулийн нэр бүхий 2-3 эрэгтэй багш сурагч охидод бэлгийн дарамт учруулдаг аж. Тэгвэл уг мэдээллийг тухайн үед багш нарын төлөөлөл эрс эсэргүүцэж, хэвлэлийн бага хурал хийж, сурагчдыг болоод хэвлэл мэдээллийнхнийг буруутгасан.

Харин энэ асуудал өдгөө дахин сөхөгдсөн билээ. Үүнтэй холбогдуулан 29-р сургуулийн багш нар ЦЕГ-ын гадаа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар болоод байсан ч үүнийгээ цуцалж оронд нь шаардлага хүргүүлжээ.

Шаардлагадаа "Тус нэвтрүүлэгт гарч байгаа шиг хүчирхийлэгч, хохирогч нь хаана байгаа юм. Түүнийг олж, тогтоо. Өнөөдрийг хүртэл олоогүй байгаагаас чинь болж бидний нэр хүнд унаад байна. Тиймээс нэвтрүүлэгт гараад байгаа хүүхэд хүчирхийлэгчийг хурдан олж тогтоо" хэмээн шаарджээ.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bi 2017-04-25 16:57:19
    Bagsh nar dund gants neg gaj ym bgaa bolool yrisan bolvuu ted. Uneniig oloh heregtei hun gutgene gedeg ayul shuu.