"Азийн хаалга-2017" үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэнд ОХУ-ын 10 гаруй томоохон хотуудаас 36 компанийн 50 гаруй төлөөлөл иржээ. Арга хэмжээний гол зорилго нь хоёр улсын худалдаа, бизнес, эдийн засгийн харилцааг сайжруулах ажээ.

Үзэсгэлэнд ОХУ-ын Киров, Ангарск, Ростов на Дону, Таганрог, Нюрба, Нюрингри, Пинск, Чита, Якутск болон Эрхүү мужийн компаниуд ирсэн байна. Тэд автомашин, хөнгөн үйлдвэрлэл, хүнс, барилга, эрчим хүч, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, үнэт эдлэл, хими, тээвэр зууч, шинжлэх ухаан боловсрол, зөвлөх үйлчилгээ, хэвлэх үйлдвэр, ном, сонин сэтгүүл, эмийн сан, хүүхдийн зөөлөн тоглоом зэрэг бараа бүтээгдэхүүнээ танилцуулж гурав хоногийн турш МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн танхимд байрлах юм.

Тус үзэсгэлэнгийн хүрээнд маргааш буюу дөрөвдүгээр сарын 26-ны өдөр 10:00 цагаас МҮХАҮТ-д "Бизнес уулзалт" зохион байгуулагдах аж.
 

П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.