Х.Бадамсүрэнгийн тансаглалын шалтгаан нь Ц.Ням-Осор байжээ

Ц.Ням-Осор өөрөө сүүлийн үеийн машинтай болохын тулд Засгийн газрын чиглэл зөрчиж Х.Бадамсүрэнг “LX 570” 300 саяар авахыг зөвшөөрчээ

“Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн ажлаа авснаасаа хойш төрийн мөнгөөр тансаглаж байгаа олон баримт ил болоод байгаа. Гэхдээ тэр ганцаараа энэ бүхний эзэн биш ажээ. Учир нь “Эрдэнэт” үйлдвэрийн өмнөх захирлын хэрэглэж байсан жил гаруйхан хугацаанд унасан “LX 570” машиныг ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осорт шилжүүлсэн нь шинэ баримтаар нотлогдлоо. Нэг үгээр, Ц.Ням-Осор өөрөө 570 унахын тулд Х.Бадамсүрэнг Засгийн газрын чиглэлийг зөрчин байж, үйлдвэрийн хөрөнгөөс 300 сая төгрөг гаргуулан шинэ “LX 570” худалдан авахыг нь зөвшөөрчээ.

Баримтыг харвал Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар 2016 оны 11-р сарын 24-ний өдөр Эрдэнэт үйлдвэрт машин гаргаж өгөхийг шаардсан албан бичиг хүргүүлсэн байна. Энэ нь Х.Бадамсүрэнг үйлдвэрийн Ерөнхий захирлаар томилсон өдөртэй давхцаж байгаа нь энгийн тохиолдол гэхэд бэрх. Ц.Ням-Осор өөрийнхөө хүнийг удирдлагаар томилуулчихаад жижиг Бенз машин унаад явж тэсээгүй биз. Энэ албан бичгийг үндэслэн “Эрдэнэт” үйлдвэрт ашиглагдаж байсан 0405 УНТ улсын дугаартай “LX 570” маркийн автомашиныг зөвхөн ерөнхий захирлын гарын үсгээр ТӨБЗГ-ын балансад шилжүүлжээ. Хуулиараа нэг байгууллагын балансаас нөгөө байгууллагын балансад ийнхүү өмчийг шилжүүлэхийг хориглодог. Харин манай дарга нарт хууль үйлчилдэггүйн бас нэг баталгаа энэ болж байна.

“Эрдэнэт”-ээс хувийн хэрэгцээндээ машин гаргуулж байгаа нь Ц.Ням-Осорын хувьд анхных биш. Өмнө нь “Эрдэнэт” үйлдвэрээс түүний шаардлагын хариуд 2008 оны загварыг гаргаж өгөхөд түлхүүрийг нь буцаагаад шидсэн гэж үйлдвэрийнхэн ярих юм билээ. Тиймээс ТӨБЗГ-ын даргын шаардлагаар Х.Бадамсүрэн хөл дүүжлэх унаагүй болж, “арга ядахдаа” 300 сая төгрөгөөр шинэ “LX 570” авч унасан байж болох юм.  


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • malnuud 2017-04-27 04:30:17
    tegdiin bi avdiin tgd ta nar yaahiin? gadaa garaad jagsaj ch chadahguin baij !!!!
  • зочин  2017-04-26 08:41:15
    энэ 2 ханаж цаддагүй хүмүүсийг яана ичих булчирхай алга Ням осор нь зурагтаар инээгээд яриад байх юм юу ч унасан яадаг юм
  • Хуцваа 2017-04-26 07:04:04
    Өө заза. Аймаар.
  • Zochin 2017-04-25 14:47:44
    Za hardaa ard tumnii umch bolgohoor yadagiig. 49 huvi ni huviin hevchild baisan bol deer baisan ium daa
  • хонгор 2017-04-25 14:44:13
    энэ хулгайч луйварчин хоер монголос далд оросой бур цаганда гарчэ ард тумэн тэнэг биш шуу
  • Zochin 2017-04-25 14:30:30
    MAN ene ulsiig hujaad hudaldaad vldesniig ni munljuud udahgv duusah ni ee!!!! Yaana daa mglchuud mine?
  • zochin 2017-04-25 12:25:14
    ene badamsuren ymar hashidgui nuhur we. tgd l gantsad ochood l bie muudlaa uhlee hatlaa gdg shuu. odo bol bur amarhan ywna shuu. odoo uldej bgaa nas hed bilee.
  • Бор 2017-04-25 11:32:29
    Энэ хулгайчийг зайлуул одоо болооштээ
  • иргэн 2017-04-25 10:26:31
    Даруу бх хэрэгтэй ш дээ Приус унасан ч яадгийн Хөдөлдөг цэвэрхэн унаа ббал л болоош дээ Дарга захирал гэдэг чин ард түмний төлөө ажил хийх хүн биз дээ Өөрийгөө ...
  • Гариг 2017-04-25 09:23:47
    Хэн ч хуучин машин гэж түлхүүрээ шидсэн бж магадгүй дээ!!!
  • Хятад залуу 2017-04-25 09:22:17
    Монгол ардын намд саналаа өгсөн үхэр монголчуудад баярллаа. Монголчууд өөр өөрсдийгөө устгаж байгаад тун таатай байна.
    • иргэн 2017-04-25 10:28:50
      Нам ямар хамаатай юм бэ? Тухайн хүний аминч үзэл л байхгүй юу Ганц олдох боломж гээд л мунхаглаж байгаа биз Ямарч нахын хүн байсанч хувиа хичээсэн л бол ингэнэ
  • user 2017-04-25 09:17:42
    МАН ч ил цагаандаа гаржээ. Монголчууд бид ч өнгөрчээ хөөрхий.
  • Эрдэнэ 2017-04-25 09:12:06
    Бидний татварт өгсөн мөнгийг ингэж л зарцуулж байдаг. Хянадаг шалгадаг, хууль бус үйлдлийг зогсоодог албан тушаалтан, байгууллага алга уу? Төр ч эзэнгүй болждээ...
  • Soongo 2017-04-25 09:01:56
    Ням-Осор гэж сэжигийн царайтай хүн ямар их эрх мэдэлтэй хүн бэ, одоо бүр 200-аад хүнийг эрдэнэтэд ажилд оруулах гээд хүлээлгэж байгаа гэл үү, энэ хүн хэн бэ