Лед гэрэлтэй замын тэмдэг суурилуулжээ

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрлэлийн алба энэ сарын 21-ний шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, УИД-ийн өмнө буюу Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжинд лед гэрэл бүхий явган хүний гарцын тэмдэг хоёр ширхэгийг суурилуулжээ. Уг тэмдэг нь хоёр талтай, нараар цэнэглэгдэх бөгөөд хураасан цэнэгээрээ 10 цаг тасралтгүй асахаас гадна цэнэг хураах хугацаа нь зургаан цаг юм. Мөн -45о С - +70оС температурт ажиллах чадвартай төдийгүй ашиглалтын явцад ямар ч нэмэлт төлбөр гарахгүй зэрэг олон давуу талтай.

Ийнхүү программ хангамж, удирдлагыг монгол инженерүүд хийсэн лед гэрэл бүхий замын тэмдгийг анх удаа “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ үйлдвэрлэж, суурилууллаа гэж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.