Тэнсэгдсэн ялтанд тавих хяналтыг сайжруулах аян зохион байгуулжээ
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газар, Хархорин сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэстэй хамтран "Тэнсэгдсэн ялтанд тавих хяналтыг сайжруулах 30 хоногийн аян”-ыг зохион байгуулжээ. Аян өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны өдрөөс энэ сарын 20-ны хооронд үргэлжилсэн байна.  Уг ажлын хүрээнд прокуророос тэнсэгдсэн бүх  этгээдийн хувийн хэргийг хянаж, Цагдаагийн байгууллагаас тэнсэгдсэн этгээдэд хяналт тавихдаа гаргаж байгаа нийтлэг зөрчил, анхаарах асуудлын талаар "Зөвлөмж” бичиж хүргүүлжээ.

Түүнчлэн Хархорин сумын харъяат тэнсэгдсэн 14 ялтанд Сум дундын прокурорын газар, Засаг даргын тамгын газрын хөдөлмөр халамжийн тасаг, Цагдаагийн хэлтэстэй хамтран гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөр эрхлэлт, хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн этгээдүүдэд төрөөс үзүүлж болох дэмжлэг, хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн талаар сургалт зохион байгуулж, нийт тэнсэгдсэн этгээдүүдэд санамж, зөвлөгөө өгөх ажил зохион байгуулсан байна.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.